“Малчин” компаний захирал Д.Чинзориг УИХ-ын гишүүн Н.Учралд оюун өмч “хулгайлсан” хэмээн ил захидал илгээлээ

20300

Сүүлийн үед оюуны өмчийн асуудал хурцаар яригдах болсон. Хэн нэгний бүтээл, аливаа нэр логог дур мэдэн өөрийн бүтээл шиг ашиглах явдал газар аваад байгаа. Уг асуудлыг зохицуулах хэд хэдэн хууль манай улсад  байгаа ч хэрэгжилт нь төдийлөн үр дүнтэй бус байгаа юм.
Иймд оюуны өмчид халдсан асуудлууд  ар араасаа гарч байна. Бүр сүүлдээ УИХ-ын гишүүн хүртэл хувийн бизнестээ бусдын компаний нэрийг дур мэдэн ашиглаж, оюуны өмч хулгайлсан асуудал гарлаа. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Учралыг “Малчин” компаний нэрийг хулгайлсан  хэмээн тус компаний удирдлагаас ил захидал илгээжээ. Ингээд Н.Учрал гишүүнд хандсан ил захидалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр захидалд:

“Сайн байна уу эрхэм дүү Н.Учрал аа. Сүүлийн үед дүү оюуны өмч, инноваци гэж их ярьдаг болжээ сайн байна. Гэтэл таны аав Н.Ням-Осор сүүлийн таван жилийн турш миний үүсгэн байгуулсан “Малчин” компанийн лого буюу Монгол улсын Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа “Барааны тэмдэг”-ийг өөрийн хамаарал бүхий “Хүннү” ХХК-ийн “Малчин” телевизэд ашигласаар өдийг хүрлээ би ч их тэвчлээ. Эрхэм дүүг хууль тогтоогч хүний хувьд аавдаа энэ зүй бус үйлдлээ таслан зогсоохыг хэлж, сануулаад болиулах юм болов уу гэтэл бүр дүрдээ итгээд оюуны өмч, инноваци гээд олныг алмайруулаад эхлэхээр чинь тэвчээр барагдаж энэхүү ил захидлыг эрхэм дүүд бичиж байна.

Таны аавын ичгүүр сонжуургүйгээр телевиздээ ашиглаад байгаа “Малчин” нэр чинь миний оюуны өмч юм шүү дээ. Минийх гэдгийг Монгол Улс даяар мэддэг юм. Оюуны өмчийн газраар баталгаажсан лого буюу барааны тэмдгийг анхааруулсаар байхад хуулбарлан ашиглаадбайгаа үйлдлээ болих болоогүй юу? Нэрийг нь ашиглаж байгаадаа сэтгэл нь ханалгүй цаашидшинэбүтээгдэхүүнүүдийг маань ч өөрийн болгох санаархал таны аавд чинь байж мэдэх.

Чамд хамааралтай телевиз чинь миний “Малчин” нэрийн барааг хуурамчаар үйлдвэрлүүлэн худалдаалдаг “Нарантуул” зах орчмын худалдаа эрхлэгч нартай хамтран тэдний зар сурталчилгааг хийхдээ зориуд шар өнгийг сонгож гэнэн цайлган, хөдөөгийн малчин ард түмнийг төөрөгдүүлж хохироосоор байна. Энэ үйлдлээ мөн хэзээ болих вэ?

Ер нь телевизийнхээ өнгө төрхийг нэг өнгийгөөд харчихаарай Малчдад хэрэгтэй зүйл байгаа билүү? Телевизийн тухай хууль, оюуны өмчийн тухай хуулийн зөрчил тэнд л байдаг шүү дээ. Аав чинь оюуны өмчийн бараа тэмдгийн гэрчилгээ авахдаа утас цохиод шууд авдаг, би улаа эрэгтэл явж байж авдаг, их ялгаа байгаа биз? Сүүлдээ бүр бараа тэмдгийн гэрчилгээг хүчинтэй хугацаа буюу дуусах хугацааг ч тавиулахгүй шууд авдаг болж /ДУУСАХ ХУГАЦААГҮЙГЭЭР/ Энэ бүх булхайг нуух гэж оюуны өмчийг дээдэлдэг мэтээр олон түмнийг бас төөрөгдүүлж явна уу?Энэ өдрөөс эхлэн миний логог зүгээр л хэрэглэхээ больчих гээд аавдаа дамжуулж өгөөч Эрх биш хууль санаачилдаг төрийн түшээ хүүгийнхээ үгэнд орох байлгүй дээ. /Ядаж нэг жил ашигласан бол яая гэхэв Юун олон жил ашигладаг юм/.Хоёр жилийн өмнө эрхэм дүүд хаягласан албан бичиг явуулж байсан Дүү маш сайн санаж байгаа байх, гэвч надад ямар нэг хариу ирээгүй. Одоо болно. Оюуны өмч гэж ярьж эхэлж байгаа юм бол оюуны өмчийн “хулгайн санааг” өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээс эхлэн таслан зогсоо. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэл, энэ тухайгаа нийтэд зарла.

Мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаад байгаа “Малчин” телевизийг ах нь тэртээх 21 жилийн өмнө1997 онд байгуулан эфирээ нээж байсныг Өмнөговь аймгийн түмэн олон одоо ч гэрчилнэ.Телевизээ “МАЛЧИН” гэж нэрлэх санаа миний уураг тархинаас төрсөн юм. Түүнийг чи мэдэхгүй байх яаж ч мэдэх билээ. Намайг телевиз байгуулж хөдөөг соён гэгээрүүлж эхэлсэн тэр цагт чи сурагчийн цүнхэндээ түүртсэн жаахан амьтан гүйж явсан бизээ.

Миний дүү сайхан ярьж сурсан шигээ бусдыг шуналаа тэвчиж зөв амьдрахыг сурга. Цэвэр хөдөлмөрийн үр шимээр над шиг юм бүтээж амьдар. Чиний аав хүний юманд шунахааргүйхөрөнгө, хүмүүжил хоёрыг чамд өвлүүлсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Буруу замаар явсан “намын ах нар” аа дуурайж бусдын юмыг өөрийн болгодог луйварчдын замыг битгий сонго. Чи улс төрч хүн учир цаашид энэ үйлдэл нь чамайг их муухай харагдуулна. Чи бодох л хэрэгтэй.

“Сраз моёор” гэдэг шиг хүний оюуны өмчийг төрийн нэр барьсан шударга бус түшмэлүүдтэй хуйвалдан, танил тал албан тушаалтныг ашиглан нэр дээрээ булааж, барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт заасан “анхдагч огноог” үл хайхарч нэг л өдөр “МАЛЧИН” нэртэй телевизтэй болсон шигээ энэ нэрийг буцаагаад өгчих. Юм бүхэн хэмжээтэй гэдгийг сана. Худал хуурмаг үнэнд гүйцэгддэг сайхан цагийн салхи сэвэлзэж байна. Төр нь төр шиг, түшмэл нь түшмэл шиг, шүүх нь шүүх шиг болох өдөр ойрхон байна. Шударга бусын хонгилын хаалга хаагдаж эхэлжбайна.

Энэхүү захидлыг уншаад төр барилцаж байгаа залуу хүний хувьд, оюуны өмч ярьдаг болж байгаа хүний хувьд, “телевизийн нэрээ сольчих л доо ааваа” гэдэг үгийг аавдаа хэлж, ухамсарлуулан ойлгуулах байх гэж найдаж байна. Хэрэв энэ байдал цаашид үргэлжлэх аваас шүүх үнэний талд зогсдог болсон тэр өдөр шүүх дээр уулзъя.

Шударга иргэд, малчид олон байгаа гэдгийг сануулахын зэрэгцээ дараагийн ноцтой баримтуудыг тун удахгүй дэлгэх болно.

Дүүг ихэд хүндэтгэж, өөрийн оюуны өмчөө буцааж авахыг хүссэн үндэсний үйлдвэрлэгч “МАЛЧИН” компанийг үүсгэн байгуулагч, захирал Дамбийн Чинзориг” гэжээ.

"Малчин" компаний захирал Д.Чинзориг УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралд оюун өмч  "хулгайлсан" хэмээн ил захидал илгээлээ

"Малчин" компаний захирал Д.Чинзориг УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралд оюун өмч  "хулгайлсан" хэмээн ил захидал илгээлээ

"Малчин" компаний захирал Д.Чинзориг УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралд оюун өмч  "хулгайлсан" хэмээн ил захидал илгээлээ


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 May 2018

Нямс Осор гэж цайцан нөхөр үү гүү юу? Алим модноосоо хол унахгүй гэж хүү нь адил л байж таараа

Нэр: оюун Огноо: 2 May 2018

Оюуны өмчийг чинь ашигласан бол хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргах хэрэгтэй дээ.Тэр телевизийн олсон орлогыг хуулийн дагуу нэхэмжлэх ёстой

Нэр: Anonymous Огноо: 2 May 2018

Малчин нэрийг өмчлөнө гэж юу байхав дээ. Монгол, Чингис гэсэн үгийг өмчилсөнтэй л адилхан шүү дээ

Нэр: Zorigoo-д Огноо: 3 May 2018

Аваад амжилттай ажилуулах нь яасын? Дараа нь олонд түгсэн хойно нь чинийх минийх гэж ярих нь байж болох уу?

Нэр: Jargal Огноо: 3 May 2018

Аавтайгаа нийлж хулгай хийгээд хэнэг ч үгүй ингээд бизнесээ хийгээд явж байдаг хулгайя гар вээ яасан. хүний нэрийг нь буцааж өгөөч Учралаа.

Нэр: Жавхаа Огноо: 3 May 2018

Ийм учиртай байсан юмуу. Би энэ Чинзориг гэж хүний тв юм бодсон. Учрал бусдын юмыг хурлгайлахаа боль

Нэр: Bkyukl Огноо: 3 May 2018

Хачин хачин юм ч их болох юм даа.

Сэтгэгдэл бичих