З.Алтай гишүүний мөрөөдөл

УИХ-ын эрхэм гишүүн З.Алтай телевизийн шинэ жилийн нэвтрүүлэгт оролцохдоо хүүхэд насныхаа мөрөөдлөөс хуваалцав. З.Алтай гишүүн том болоод цалин авахаараа хоёр төгрөгийн үнэтэй молоко /лаазтай өтгөрүүлсэн сүү/-г хэнтэй ч хуваалцалгүй ганцаараа ууж, орос цэргийн 35 төгрөгийн бакал гутал өмсөхийг мөрөөддөг байжээ. “Намайг бага байхад орос цэрэг олноороо байдаг байлаа. Тэдний өмсдөг бакал сайхан үнэртэйг хэлэх үү. Бас хадаастай. Тийм гутал өмсчихөөд лаазтай молоко ганцаараа ууж суувал хүн болж төрсний хамаг мөрөөдөл биелэх юм шиг санагддаг байсан. Одоо бакал авах мөнгө бол байна. Харамсалтай нь тэр гутал одоо байхгүй” хэмээн хуучиллаа.

Д.ОЮУН

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих