ДОРНОД АЙМГИЙН ДАВАРСАН ХЯТАДЫН ГАЗРЫГ ХУРААЖ АВАХААР БОЛЛОО

olloo_mn_1525225356_dornodХойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг Монголын минь газар нутаг дээр даварч байгаа Хятад иргэд олон байна. Хоёр хоногийн өмнө Дорнод нутагт нэгэн хятад иргэн УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл тэргүүтэй хүмүүсийг машинаараа хөөж ирээд “Миний газар нутаг дээгүүр явлаа” гэж загнасан бичлэг цахим сүлжээнд нэлээн хүчтэй тарав.

Тэр бичлэгийг үзсэн хүн бүр “Даварсан хужааг хөөж зайлуул. Хэний газар нутаг дээр хэн гэгч хулгайч томроод байгаа юм бэ. Ийм хүмүүст төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй шүү” гэх мэтээр олон сэтгэгдэл үлдээсэн байсан. Тэгвэл энэхүү бичлэг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд хүрч, даварсан Хятадад даруулга өгчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ноосны үйлдвэр барих чиглэлээр иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Хэрлэн сумын Засаг даргад даалгажээ.

Ноосны үйлдвэр барих зориулалтаар Хэрлэн сумын 3 дугаар бүсэд газар эзэмшсэн гэх иргэн Ж.Насанбуян нь тус газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлж хууль зөрчсөн байна.

Тус иргэн нь үүнээс өмнө буюу 2015 онд аймгийн төвийн 1 дүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байхдаа хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байсан тул барилгын ажлыг зогсоож, аймгийн Засаг даргын хувьд миний бие газар эзэмших эрхийг нь цуцалж байсан.

Гэвч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан тус асуудлыг таслан зогсоож газар эзэмших эрхийг нь цуцалсан шийдвэрийг маань Дээд шүүх хүчингүй болгосон.

Цаашид хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудад даалгасан аж.

Харин газар хурааж авах захирамжийг нь хүргэхээр дээрх Хятад иргэний компани дээр очиход хятадууд нь зугатаасан байжээ. Харин захирамжийг нь харуулд нь хүлээлгэж өгчээ.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Нэр: Xereglegch Огноо: 4 May 2018

Dawruulsan darga nariig yakh we?

Сэтгэгдэл бичих