Орон нутагт алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нээнэ

20273

“Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-108 дугаар тушаал батлагдан холбогдох ажлуудыг эхлүүлээд байна. Мөн Тогтвортой бичил уурхай төслийн Удирдах хорооны 2018 оны 2 дугаар сарын хурлаар 2018 онд орон нутагт үнэт металл сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг бий болгохыг дэмжиж, ажлын төлөвлөгөө, төсвийг тус тус баталлаа.

Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар болон  Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран Дархан-Уул, Баянхонгор аймгуудад “Үнэт металлын сорьцын лаборатори” байгуулах болсонтой холбогдуулж, Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбараар дамжуулан алт худалдан авах “Нэг цэгийн үйл ажиллагаа”-г эхлүүлэх юм.

Орон нутагт үнэт металлын сорьцыг тогтоох үйл ажиллагааг эхлүүлж, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр баруун болон төвийн бүсийн аймгуудад алт олборлогч компани, бичил уурхайчдын алт сорьцлуулах шат дамжлагыг багасгахын зэрэгцээ зах зээлийн өндөр үнээр худалдан борлуулах  боломжуудыг бий болгоно.

MNB

http://www.mnb.mn/i/140917


URL:

Сэтгэгдэл бичих