Ц.Амгаланбаяр Г.Баасанд ажлаа “шалгуулж”, С.Баяр яг хоригдож байгаа эсэхийг биечлэн шалгасан гэв үү?
Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан өчигдөр Ганц худаг дахь цагдан хорих төвд очиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлыг “шалгасан” гэнэ. Сүүлийн үед АТГ-ын дарга болох сонирхолтой гэдгээ ил тод зарлаад яваа Г.Баасан Ганц худаг дахь цагдан хорих төвд очихдоо ганцхан зүйлийг л ихэд анхаарсан юм байх. Тэр нь С.Баяр үнэхээр хоригдож байгаа юм уу, хаана байна, бүртгэл бичиг цаас нь яг байна уу, өөрөө яг хоригдож байгаа юу гэхчлэн үзэж шалгасан гэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулаад сар шахам хугацаа өнгөрөх гэж байна. Тэрээр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар уулзалт хийж, эргэлт авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Хэн нэгэнтэй уулзахаас татгалзаад байгаа экс Ерөнхий сайд С.Баярын яг хоригдож байгаа эсэхийг заавал шалгана гээд цагдан хорих төв дотор Г.Баасан гэдэг хүн очсон, бичиг цаасыг нь үзсэн гэдэг нь тодорхой болж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан хэзээнээс эхлээд хэн дуртай нэгнийг нь хорих газруудаараа “аялуулаад”, тэр нөхөр хоригдож байгаа нь үнэн гэж, бичиг цаас нүүр хоёрыг нь тулгаж харуулаад байдаг болсон юм бол? Эсвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Г.Баасангаар ажлаа “шалгуулах” өөр нэгэн ашиг сонирхол гарч ирсэн юм болов уу?
Ц.ЭРДЭМ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ж.Сүхбаатар: “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Тэгээд манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн…” гэжээ.
-Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм
- Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ СТАНДАРТ БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН ГЭХ АСУУДАЛД Ш.БАТХҮҮ ӨӨРӨӨ ХУУРАМЧ ГАРЫН ҮСГҮҮДИЙГ ЗУРЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭЖ, МОНГОЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ТОГТООГДООД БАЙХАД АЖЛАА ЗОХИХ ЁСООР ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХОРИОД БАЙГАА НЬ ЦААНАА УЛС ТӨРИЙН АГУУЛГАТАЙ, ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ Л ХАРАГДААД БАЙХ ЮМ. МОНГОЛД МАФИЙН ШИНЖТЭЙ УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ. ДЭЭРХ ХҮМҮҮСҮҮД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ШУРГАЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ ТОГТООН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХИЙГ АРД ТҮМЭН ШААРДАЖ, ХҮЛЭЭЖ БАЙНА. ЭНЭ НИЙГЭМД ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙНА УУ? ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН ТӨР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШУРГАЛСАН БОЛОН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШУДАРГА ШҮҮХ ЦАГ БОЛЖЭЭ …..
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.
Ганц худаг хаана байдаг юм бэ?