Эрчүүд нийлж нэгнийгээ хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ
Баянгол дүүргийн … дугаар хороонд байрлах “Д” гэх зочид буудалд хэсэг залуус архидан согтуурч, улмаар нэгнээ нийлж хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 21-нд гарчээ. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, 31 настай В гэгч залуу бусадтайгаа бүлэглэн, 20 настай А гэх залууг хүчирхийлсэн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар аливаа гэмт хэргийн 80-90 хувь нь согтуугаар үйлдэгддэг байна. Тодруулбал, хүний амь насыг хохироох, золгүй байдлаар амиа алдах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, хүчин, хулгай, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн гол шалтгаан нь архи болоод байгааг цаг үргэлж анхааруулсаар буй.Сүүлийн жилүүдэд хүн амины ноцтой гэмт хэрэг, хүчирхийлэл улам зэрлэгшиж байгаад төрөөс анхаарлаа хандуулж, хуулиа чангаруулахыг олон нийтэд хүлээлт үүсгэсэн нэг асуудал болоод байна.
Updown.mn
URL: