APPLE КОМПАНИ ЦАГТ 200 ШИРХЭГ IPHONE УСТГАДАГ РОБОТТОЙ БОЛСНОО ЗАРЛАЖЭЭ

263531_iphone_destroyer_x974Apple компани хуучин iPhone утаснуудыг задалж, хэрэгтэй материал гаргаж авдаг “Daisy” нэртэй роботтой болсноо зарлажээ.

Анх 2016 онд тэд “Liam” нэртэй роботоор iPhone 6 гар утаснуудыг задалдаг болсноо танилцуулж байсан бол Daisy нь түүний сайжруулсан хувилбар гэнэ.

Шинэ робот нь цагт 200 ширхэг iPhone-ийг түүхий эд болгон хувиргах хүчин чадалтай гэж Apple-ийн мэдэгдэлд өгүүлжээ.

Анхны робот нь зөвхөн iPhone 6 гар утсыг задалдаг байсан бол Daisy нь нийт есөн өөр загварын гар утсыг задлах боломжтой болсон байна.

Apple компани өөрийгөө байгаль орчинд хамгийн ээлтэй байгууллага болгох зорилготой. Саяхан тэд бүх үйл ажиллагаагаа 100 хувь сэргээгдэх эрчин хүчээр явуулдаг болсноо зарлаж байв.

Өчигдөр бас тэд энэ сарын турш тус компанид тушаасан хуучин iPhone, Mac төхөөрөмж тутамд Олон Улсын Байгаль Хамгаалах санд мөнгө хандивлахаа зарласан ба хуучин төхөөрөмжүүд нь хэр үнэ хүрэхийг харуулдаг вэбсайт ажиллуулж эхэлжээ.

GreenPeace байгаль орчныг хамгаалах байгууллага Apple-ийн энэ алхмыг сайшааж, мөн тус компанийг богино хугацаанд шинэчлэлт шаарддаггүй буюу удаан эдлэгддэг төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг болохыг уриалсан байна.

Эх сурвалж:Tech Insider


URL:

Сэтгэгдэл бичих