ТӨРСӨН ЭЦЭГТЭЙГЭЭ АРХИДАЖ ХӨНӨӨГӨӨД, НУУН ДАРАГДУУЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

20079

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна. Нуун дарагдуулсан хүн амины хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Д, Г нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн ур чадвар гарган илрүүлжээ.

Хэргийн тухай тодруулбал, 63 настай иргэн нас барсан тухай дуудлагыг талийгаачийн хүү цагдаад өгсөн бөгөөд “Түлээ хагалж байхад хагарсан мод үсэрч тархиндаа гэмтэл авсан” гэж хэлжээ. Гэвч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон тул мөрдөн байцаагчид хавтаст хэрэг нээж, хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Хохирогч гадны нөлөөтэй нас барсан нь нэгэнт тодорхой болсон учраас ийм шийдвэрт хүрсэн байна.

Цагдаа нар талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, танилууд, найз нөхөд, төрөл садан, хамт архи уудаг байсан зарим хүнээс тайлбар, мэдүүлэг авч, цуглуулсаар хэргийн хүрээг хумин шалгаж, талийгаачийн хүү 23 настай Х-г сэжигтнээр татан саатуулахаар болжээ. Шалгалтын явцад талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадны нөлөөтэй гэмтэл авч Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод нас барсан нь тодорхой болжээ. Талийгаачийн хүү төрсөн эцэгтэйгээ архи ууж маргалдан, зодож амь насыг нь хөнөөснөө мэдүүлгийнхээ үеэр хүлээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих