Бэтэг өвчин Монголд

-04092014-1409791715-1929054691-emch-chagnuurХүн төрөлхтөнд 1415 өвчин үүсгэгч бүртгэгджээ. Үүнээс 61 хувь нь амьтдаас халдварладаг гэнэ.

Монгол Улсын хувьд 66.2 сая толгой малтай , хөдөлмөрийн насны иргэдийн 40 орчим хувь нь малчид. Энэ утгаараа зоонозын халдвар буюу мал, амьтнаас хүнд халдварлах өвчин үүсэх, дамжих эрсдэл өндөртэйд тооцогддог.

Мал, амьтдаас хүнд халдварлах өвчин дэлхий нийтэд бүрэн гүйцэд судлагдаагүй байгаа энэ үед Монголчууд томоохон эрсдэл дунд амьдарч байна. Нийгэм, эдийн засагт үзүүлэх хохирлоороо Монголд даарах таван зоонозын өвчин эрсдэлтэй бүлэгт бүртгэгджээ. Үүнд хонины бруцеллёз, бэтэг, галзуу, боом, үхрийн бруцеллёз зэрэг зоонозын өвчин оржээ. Одоогийн байдлаар үндэсний “дайсан” болоод байгаа шүлхийгээс илүү бэтэг өвчин аюултай ажээ.

Өнгөрсөн онд бэтэг өвчний 17 тохиолдол ирүүлж оношилсон гэнэ. Бэтгийн шүлхийгээс ялгарах зүйл нь дэлхийн хэмжээнд анзаарагддаггүй өвчний тоонд ордог ч Монголчуудын дунд эрсдэл өндөр байгаа юм. Учир нь, бэтгийн халдвар авсан эсэхийг шинжилгээ өгч байж л мэдэх боломжтой, халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй ч даамжирсаар үхэлд хүргэх аюултай гэнэ. Тиймээс шүлхийн дараа бэтэг өвчинд анхаарах цаг болжээ.

Бэтэг нь хоол боловсруулах замаар хүний биед орж, гэдэсний ханаар дамжин элэг, уушги зэрэг дотор эрхтэнд наалдаж, аажмаар өссөөр гадуураа олон давхар ууттай, дотроо олон мянган туузан хорхойн толгой агуулсан уйланхай болдог гэнэ. Энэ нь 5-10 жилийн дараа хүүхдийн толгойн чинээ хэмжээтэй гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй бэтэг болдог аж.

Түүнчлэн малын дунд бэтэг өвчин их байгаа нь судалгаагаар батлагджээ. Таван хошуу мал дундаа ямаанд бэтгийн тархалт их байгаа гэнэ. Ямааны дунд бэтэг өвчин 9.2 хувийн тархалттай байгаа аж. Мөн мал нядалгааны газарт судалгаа хийхэд нийт нядалж байгаа малын дунд бэтгийн тархалт 3.5 хувь байжээ. Энэ хэмжээгээр хүнд халдварлах эрсдэл өндөрт тооцогдож байна.

Монголчууд мал нядлахдаа гэдэс дотор нь байгаа уйланхайг шууд л нохойд хаяж өгдөг. Ингэснээр нохой бэтгийн халдвар авч, тэр халдвар хүнд дамжих эрсдэлтэй. Тиймээс мал, амьтантай болгоомжтой харьцсанаар энэ халдвараас урьдчилан сэргийлэх юм байна. Мөн гараа тогтмол угаах, хоол, унданд цэвэр ус хэрэглэх шаардлагатай. Бас малаа эрүүлжүүлэх шаардлагатай байгаа юм.

Бэтгийн шинж тэмдэг

Бэтэг хүндрээгүй байхад хөлрөмтгий, ядрамтгай, хар дарж зүүдлэх, хэвлий томрох, товгор зүйл өөрт мэдрэгдэх шинж тэмдэг илэрдэг юм байна. Харин хүндэрсэн үед өвдөлт зовуурь нэмэгддэг гэнэ. Хөлрөлт ихэсч, хэл хуурай, өнгөртэй болж, элэгний ирмэг эсвэл бэтэг эмзэглэлтэй тэмтрэгддэг аж. Улмаар бэтэг нь цоорч, яаралтай эмнэлгийн тусламж авахад хүргэдэг юм байна.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих