Цол хураагч Ерөнхийлөгчийн дараагийн бай хэн бэ?

ae963d26f34efb8bc9f645bb22f0c972_1200_DQ1PPGB_7PFVuoK_Kn17Ey5Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-ны өдөр Цол хасах тухай зарлиг гаргаж Ч.Амарболд, П.Даш, Т.Дашдэлэг нарын гурван генералын цолыг хураасан. Хуулиндаа бол Ерөнхийлөгч цол хураах эрхтэй. Тэгвэл П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Уяачдын цолыг хураах болсон гол шалтгаан өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны зохион байгууллагадсан “Дүнжингарав” уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан уяачдын холбооны удирдлагуудын цолыг хураах гэж байгаа аж.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна. Тэгэхээр дахин ийм зүйл давтагдуулахгүйн тулд сургамж болгож байгаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгч гарч ирээд ямар их цол хураадаг, яагаад АТГ-ын даргыг солино гэж байна вэ гэх мэт олон нийтийн дунд яригдаж байна. Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа хариуцлага тооцно, гэмт хэрэг, авлига, хээл хахууль авч байгаа албан тушаалтнуудад хуулийн байгууллага хариуцлага тооцох ёстой. Тиймээс өөрийн хийж чадах хэмжээнд нийгэмд хариуцлагын тогтолцоог хийе гэж хэлсэн. Зөвхөн үүгээр зогсохгүй өөрийн томилдог шүүгч, прокурорыг ажлаа хийж чадахгүй бол явуулаад, чаддаг хүнийг нь томилно” гэдгээ мэдэгдсэн юм. Харин дараагийн цол хураах хүмүүст шүүгч прокурор нар яригдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих