Туул голд “морь харсан” Солонгосчууд С.Жавхлангийн хоолойд хутга тулгажээ

Дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлан шинэ жилээр цөөн хэдэн танилдаа баяр хүргэснийг эс тооцвол бараг тоглолтонд оролцоогүй  гэнэ. Учир нь үүсгэн байгуулсан “Гал үндэстэн” холбооныхоо ажилд анхаараад уран бүтээлдээ бага цаг гаргаж байгаа аж.
Түүнийг саяхан Солонгосчуудад хутга тулгуулсан гэсэн цуу яриа гарсан нь үнэн болохыг тэрээр  телевизээр ярилцлага өгөхдөө батлав. Тэгэхдээ энэ явдал саяхан биш өнгөрсөн зун болжээ.
Түүнийг хэсэг нөхөдтэйгээ Туул голын эрэг дээр амарч байтал хоёр хар жийп ирж зогсчээ. Машинаас  гурван  Солонгос эр гарч ирээд шуудан гол руу “морь харж” зогссон байна. Бухимдсан дуучин С.Жавхлан  тэдэн дээр очиж, заамдалцжээ.
Гэтэл  машинд  согтуу, нүцгэн Монгол охидтой байсан нэгэн этгээд нь хутга барин гарч ирэн, дуучны хоолойд тулгажээ. Азаар С.Жавхлангийн найзууд ирэн, байдлыг намжаасан аж.
Тэрхэн үед С.Жавхлан  ” Энэ бол миний хоолой биш “Ээжийн чанасан цай”, “Монголын үнэртэй салхи”-ыг дуулдаг ард түмний минь хоолой шүү дээ. Энэ хоолой руу харийн цагаач  мэс тулгах ч гэж дээ” хэмээн ихэд харамссан тухайгаа тэрээр мөн өгүүлж байлаа.

Х.Бадамгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих