П.Сэргэлэнгийн цолыг хураахаар болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, гурван генералын цолыг хураах шийдвэрийг гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, бригадын генерал Т.Дашдэлэг, хошууч генерал Ч.Амарболд, П.Даш нарын цолыг хураах зарлиг гаргасан юм. Гурван генералын цолыг хураах болсон шалтгаанаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн” хэмээн зарлигтаа тодотгосон байдаг.
Тэгвэл Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Монголын уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж болон Нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлигийг энэ долоо хоногт гаргахаар болжээ.
Тухайн Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг энэ долоо хоногт гарна. Тэгэхээр дахин ийм зүйл давтагдуулахгүйн тулд сургамж болгож байгаа юм” гэж тодотгосон байна.
Б.Анир
zaluu.com
URL: