Хууль хяналтынхныг бассан“СЭЛЭМ” С.Бямбацогт ял сонсох нь тодорхой боллоо

selem-1“Сэлэм” хочит С.Бямбацогтод холбогдох хэргийг энэ сарын эхээр прокурорт шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар хар тамхи хууль бусаар ашигласан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Батлан даалтад гарч, гадуур байцаагдаж байсан С.Бямбацогт дахин хар тамхины хэрэгт холбогдож баривчлагдаж, ял сонсох нь тодорхой боллоо. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 15-нд С.Бямбацогт нарын таван иргэн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “мөс”-ийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байх үед нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих