АЙЛЫН ХАШААНААС ИХ БУУНЫ ДОЛООН ШИРХЭГ СУМ ОЛДЖЭЭ
Дорнод аймагт айлын хашаанаас их бууны сум олдсон байна.
Тодруулбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын хоёрдугаар багт оршин суух иргэн Б-гийн хашаанаас их бууны сум байна гэсэн дуудлага өчигдөр /04.25/ 17:50 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч ажиллаж тэсрүүлэгчгүй 7 ширхэг их бууны сумыг авч Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хүлээлгэн өгсөн байна.
URL: