Карзайгийн гэрийн орчим халдлага үйлджээ

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайгийн Кабул дахь гэрийн орчим бөмбөг дэлбэлжээ.

Цагдаа нар уг халдлагыг алан хядах Шиа бүлэглэл үйлдсэн байх магадлалтай гэжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Х.Карзайг Их Британиас ирсний дараа Шиа бүлэглэл урьдаас бэлтгэж, бөмбөг дэлбэлсэн гэнэ. Тэрбээр мягмар гаригт Германы Бонн хотод Афганистаны асуудлаар хэлэлцсэн чуулганд оролцож байсан юм.

Ажиглагчид Шиа бүлэглэлийг ойр, ойрхон халдлага үйлдэх болсонд дээрх чуулганаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотой хэмээн үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих