Зээрийн мах тээвэрлэж явсан хятад Гао Индэ нөхөн төлбөр төлөхгүй гэж ТОМОРЧЭЭ
Говьсүмбэр аймагт нэгэн том толгойтой хятад гарч иржээ. Эрээн хотын иргэн Гао Индэ нь Монголд түр оршин суух үнэмлэхтэй агаад 2017 оны 11-р сарын 15-ны өдөр цагаан зээрний махыг “УБҮ 25-00” улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад баригджээ. Хоёр тооны амьтны гаралтай мах нь агнахыг хориглосон цагаан зээрнийх болох нь тогтоогджээ. Ингээд уг хятад иргэнийг зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгож байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрт хоёр сая төгрөгийн акт тавьжээ. Хятад иргэн торгуулийг төлсөн ч одоо болтол нөхөн төлбөрийг төлөхгүй хэмээн шүүхийн байгууллагад гомдол гарган заргалдсаар яваа гэнэ.
NUUTS.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зайлуулуулаачээ
Шүүх хужаагаа хамгаална даа.