Сайд С.Зоригтын Эрээнд зугаацуулсан хүмүүс ядаргаанд ороод иржээ

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Хятал улсын эрээн хот руу Чингэлтэй дүүргийн 19 хорооны 190 хэсгийн ахлагч мөн бусад хорооны ажилтан гэх мэт нийт 250 хүнийг тав хоногийн турш энэ сарын 18-ны өдөр аян замд үдэж өгч, уг зардалд нийт 100 сая төгрөгийг төсөвлөсөн тухай өнгөрсөн долоо хоногт манай сайт мэдээлж байсан билээ.

Уг нь С.Зоригт сайд өөрийн сонгосон Чингэлтэй дүүрэгт хамгийн их нөлөөтэй гэх хороо хорины хэсгийн ахлагч нарыг хилийн дээс алхуулсандаа 2012 оны сонгуулийг өөрийнхөө талд бат хийчихлээ гэж бодож байсан нь лавтай. Харамсалтай нь хэсгийн ахлагч нар нь хилийн чанадын зугаалгаас бөөн ядарсан хүмүүс гэртээ ирсэн гэнэ.

Вагоноос буугаагүй байхдаа л ар гэрлүүгээ утас цохиж ядарсан, зүдэрсэнээ гайхаж ёстой дэмий юманд явлаа тосож ав гэж зовлон тоочжээ. Учир нь Эрээнд аваачиж буудалд хоёр хоногт хорьж бас дээр нь хоёр хоног вагонд түгжээд ийн ядраагаад авч. Уг нь ямар учиртай хүмүүс Эрээ явж байгааг тэрүүхэндээ нууцалж байгаа царай нь тэр гэнэ.

Ер нь Зоригт сайдын энэхүү зугаалгыг сонссон дүүргийн иргэд ч гэсэн таатай хүлээж аваагүй.

Эзэнгүй хаалга тогшиж, хороодын үүд сахиж байхдаа тойрогтоо ажил хийдэггүй байж энэ Зоригт хэдхэн хүнийг төсвийн мөнгөөр зугаалууллаа гэж ам уралдан муулж байсан. Үнэндээ С.Зоригт сайлдын хил давуулсан зугаалга нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болсон. Юутай ч Зоригт сайд нэг удаа том оноо алдсан учраас оноогоо авах өөр нэг зүйл Чингэлтэнй дүүрэг ойрмогхон хийхгүй бол 2012 онд нэр дэвших тойргоо өөрчилсөн нь өлзийтэй болох бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих