Сүхбаатар аймаг 2018 оны төсвөө батлаагүй байна

өөй-550x300Сүхбаатар аймгийн ИТХ өнөөдөр V хуралдаанаа үргэлжүүлэхээр намын бүлгүүдэд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “ 2018 оны төсөв батлагдаагүйтэй холбоотойгоор ЕБС,  цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч. ажилтан албан хаагчдын ажилласан жилийн урамшуулал хугацаандаа олгогдохгүй байгаа. Төсвийн байгууллагуудын урсгал зардал хүрэлцэхгүйн улмаас эрүүл мэндийн төвүүдийн эм тариа. сургууль цэцэрлэгийн хоол хүнсний хангамж. шатахууны хэрэглээ, наад захын шаардлагатай цэвэрлэгээний материал, үйлчилгээний бусад хэрэгслүүдийг авч чадахгүйгээс аж ахуйн байгууллагуудад өр тавин өрийн сүлжээ үүссэн.  Үүнээс үүдэн төсвийн байгууллагын болон тэнд ажиллаж буй ажиллагсдын эрх ашгийг хохироох нөхцөл байдал бий болж нийтийг хамарсан бухимдал үүслээ.

Мөн сумд аймгийн хурал хуралдаж төсөв батлахыг хүлээн зогсонг байдалд орсон. Газар өмчлөх хугацаа ирэх  сарын 1-ээр дуусгавар болж байгаатай холбоотойгоор газар өмчилж авах иргэдийн хүсэлт олноор ирж. гомдол тэмцэл үргэлжилж эхэллээ. ИТХ-ын нэр хүнд алдагдаж. иргэд сонгогчид та бүхэнд итгэх итгэл бүрэн алдагдлаа” гээд хуралдаандаа ирц бүрдүүлж оролцохыг шаарджээ.

Ч.Зотол /ЗУУНЫ МЭДЭЭ/

URL:

Сэтгэгдэл бичих