Хотын дарга PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болголоо

downloadНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан өнөөдөр боллоо.Тус хуралдаанаар Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болголоо. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 400 гаруй PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа гэх бүртгэл байдаг ч зөвшөөрөлгүй хэдэн ч газар байж магадгүй.

Ерөнхий боловсролын болон их сургууль бүрийн хажууд компьютер тоглоомын газрууд бий. Энэ нь хүүхдэд маш муугаар нөлөөлдөг тул ийм шийдвэр гаргасан аж. Мөн тус хурлаар  сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены  асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг авах үүргийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөрд өгч “Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс ирэх долоодугаар сарын 1 гэхэд оператор компанийн антенуудыг авсан байх ёстой” хэмээн онцолж байв.


URL:

Сэтгэгдэл бичих