Дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн 15 хөлбөмбөгчин

Хөлбөмбөгийн зах зээлд цөөнгүй сонирхолтой шилжилт явагдсаны дотор хоёр ч, асар их мөнгөн дүн дагуулсан наймаа хийгдсэн байна. Наймааны эздээр “Атлетико”г орхиж “Манчистер Ситиг”г сонгосон Серхио Агуэро, мөн “Палермо”г орхин “Псж”-д ирсэн Хавьер Пасторь нар юм. Тиймээс тэд хөлбөмбөгийн хамгийн үнэтэй 15 наймааны тоонд багтаж чаджээ.

Сүүлийн хоёр жил топын жагсаалд нэлээд өөрчлөлт ороод байгаа. Энэ нь 10 жилд еврогийн фунттэй харьцах ханш огцом чангарсаар хоёр валютын хооронд зөрүү гарч ирсэнтэй холбоотой. Жишээ нь 2001 онд Зидан “Реал”д очихдоо 53 сая фунт буюу тэр үеийн ханшаар 86 сая еврогийн үнэ хүрч байсан. Мөн хоёр жилийн өмнө Кака 56 сая фунтийн өртгөөр мөн л Мадридыг сонгосон ч еврогоор тооцож үзвэл Зиданы ард нь бичигдэж байгаа юм.

Иймээс хоёр валютын ханшийн өөрчлөлтөөс болоод тоглогчдын байрыг жагсаахад бэрх болсон. Тиймээс хөлбөмбөгийн мэргэжилтнүүд дээрх зөрүүг арилгахын тулд инфляцын өөрчлөлттэй уялдуулан өнөөгийн ханшийг тогтоон гаргажээ. Дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгдэж буй 15 хөлбөмбөгчинг танилцуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих