KOREAN AIR КОМПАНИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭХНЭР АЖИЛЧДАА ДАРАМТАЛЖ БУЙ БИЧЛЭГ
Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн томоохон компанийн эзний гэр бүлийг тойрсон дуулиан дэлхийн өнцөг булан бүрт анхаарлын төвд өртсөөр байна.
Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо-гийн охид тус компанид өндөр албан тушаал хашдаг. Тэд эрх мэдлээ ашиглан ажилчидаа элдэвээр дарамталж, биед нь халдсан тохиолдлууд удаа дараалан гараад байгаа. Үүнтэй холбогдуулан тус компанийн ерөнхийлөгч ааштай охидоо албан тушаалаас нь чөлөөлж буйгаа албан ёсоор зарласан. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Чо Ян Хо-гийн эхнэр Ли Мюн Хэ нь 2013 онд Сөүл дэх амины орон сууцаа засуулж байхдаа тэнд ажиллаж байсан хүмүүсийг элдвээр дарамталсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Харин өчигдөр JTBC сувгаар цацагдсан бичлэгт тэр 2014 оны тавдугаар сард Incheon Hyatt зочид буудлын барилгын ажил дээр ирээд ажилчидтай хэрхэн харьцаж байгаа нь бичигджээ.
Уг зочид буудал нь Korean Air компанийн харьяа юм.Хэрвээ бичлэгт дүрслэгдсэн эмэгтэй нь Ли Мюн Хэ мөн бол “Korean Air”-ийн гэр бүлтэй холбоотой дахин нэг хэрэг нэмэгдэхээр болоод байна.
Updown.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
haa saigul iimerhuu darga nar bna aa gej