АРВАНХОЁР БА ТҮҮНЭЭС ДООШ НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН БОЛ ЦААЗЫН ЯЛ ОНООНО

tsaazСүүлийн жилүүдэд Энэтхэг улс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах болсон ч жилд бэлгийн хүчирхийллийн хэрэг хэдэн мянгаараа гарсаар байна. Хамгийн сүүлд найман настай охины бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан тус улс даяар хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал болжээ. Иймд тус улсын Засгийн газар арванхоёр ба түүнээс доош насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял оноох тухай нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульдаа оруулсан байна.
Энэтхэгт хэд хэдэн тохиолдолд цаазын ял оноодог боловч саяхныг хүртэл хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноодоггүй байжээ. Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, ялангуяа бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж энэтхэгчүүд засгийн газраа шүүмжлэх болсон аж.
712-1524472944p1cboqo9egofdrelgkubmvu2j1 Арванхоёр ба түүнээс доош насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазын ял онооно
2016 оны статистик мэдээнээс үзвэл, тус улсад жилд бэлгийн хүчирхийллийн 19 мянга орчим хэрэг, өдөрт 50 гаруй хэрэг бүртгэгддэг байна. Манай улсад ч бас сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироох жигшүүрт гэмт хэрэг гарах болсон. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авахаар цаазын ялыг сэргээх, бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноох тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод буй.
29871747_1215145245286746_2264588568575370920_o-1140x570 Арванхоёр ба түүнээс доош насны хүүхэд хүчирхийлсэн бол цаазын ял онооно

URL:

Сэтгэгдэл бичих