ХЭДХЭН ХҮН АРДЧИЛСАН НАМЫГ БУЛШИЛЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Ардын нам бага хур­лаа хийгээд ирэх сонгуу­лийн ажилдаа шуударлаа. Та­най намын ҮЗХ хэзээ ху­ралдах нь тодорхойгүй бай­на. Уг нь арваннэгдү­гээр сард багтаж хуралда­на гэж байсан биз дээ. Удирд­лагуудын зүгээс хийх­гүй байх сонирхол байна гэж зарим хүн яриад байгаа. Энэ үнэн юм уу?

-Янз бүр л дээ. Уг нь өн­гөрсөн сарын сүүлчээр ху­ралдана гэж байсан. Одоо­гоор тодорхой болсон зүйл алга. Сая МАН-ын Бага хурал болж, 2012 оны сонгуульд орох төлөв­лө­гөөгөө ерөнхийдөө ярь­чих­лаа. Манай нам Ардын нам юу бодож байгааг хү­лээж, араас нь дагаж явах биш тусдаа бие даасан бодлого явуулах ёстой л доо. Харамсалтай нь Засагт хамтарсан байдлаасаа шалт­­гаалсан уу яасан намын гишүүд юу бодож байна гэдгээс гадна дав­хар МАН-д юу болж байна гэдгийг тооцдог арга руу ороод гурван жил бол­чихлоо.

ҮЗХ хуралдвал гурван асуудал шийдэх ёстой гэж харж байна. Эхнийх нь 2012 онд Ардчилсан нам сонгуульд яаж орох ёстой юм бэ. Мэдээж улс төрийн нам учраас сонгуульд ялах, засгийн эрхийг авч, өөрийн бодлогоо хэрэг­жүү­лэх нь гол зорилго байх ёстой. Тийм учраас энэ зорилгоо яаж хэрэг­жүүлэх вэ гэдгээ ярих нь эхний асуудал. Хоёр дахь асуудал нь 2012 оны сонгуульд Засагт хам­тар­сан байдлаар орох гээд байгаа юм уу гэдгийг ярих учиртай. 2008 онд бидэнд итгэл найдвар өгсөн сон­гогчид, намын гишүүд­, олон нийтэд яг юу ярьж очих гээд байгаа юм бэ. Гуравдугаарт, Засгийн газарт хамтарсан учраас хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Гурван жи­лийнхээ үр дүнг хэлэлцэх ёстой. Ямар зорилго та­вьж, юу хийнэ гэж хамтар­сан юм бэ. Тэр зорилгодоо хүрч, хийнэ гэсэн ажлаа гүй­цээж чадсан юм уу. Хүрсэн бол сайн гэдэг үнэлгээ гарах байх. Үгүй бол сөрөг үнэлгээ гарах байх. Тэгэ­хээр сөрөг үнэл­гээ өгвөл намын удирд­лагуудын асуудал ч сөхөг­дөнө.

-Намын дарга Н.Алтан­­хуяг манай нам юм л бол даргаа огцруулна гэдэг зангаа хаясан. То­моожсон гэж яриад байгаа шүү дээ?

-Ардчилсан нам шийд­вэр гаргасан шиг гаргадаг, хариуцлага тооцсон шиг тооцох ёстой. Намын дар­гыг огцруулах эсэхийг Их хурлаар шийднэ. Мэдээж намын даргын асуудал бидний гол зорилго биш. Бид ҮЗХ-ны хурал болгон дээрээ даргаа ярьдаг нам биш. Бид зорилгоо, үндсэн чиглэл, үзэл баримтлалаа ярих ёстой. Энэ асуудлын хүрээнд өртөж байгаа бол намын даргын асуудлыг ч ярихаас аргагүй. Түүнээс биш чадахгүй байгаа хү­нийг дарга байлгах алба­гүй.

-Та Х.Баттулга сайдын ярилцлагыг уншсан байх. Тэр ярилцлага танай намын дотор байсан олон зүйлийг ил болгосон. Нам дот­роосоо хагарч байгаагаас эхлээд намын дарга болох хүслээ хүртэл зарласан?

-Манай нам дотроо олон фракцтай. ҮЗХ дотор 6-7 фракц байна. Тэд­гээрийн нэг нь Х.Баттул­гын хамаарч байгаа МоАХ. Тэдний фрак­ц ийм бодол­той байна гэдэг бусад нь адилхан гэ­сэн үг биш. Энэ бол мар­гаантай үзэл бод­лын тухай болохоос биш хуваагдаж, хагарсан тухай яриа биш. Манай нам дот­роо байгаа ялгаатай үзэл бодлоо шууд илэрхийл­дэгээрээ МАН-аас ял­гаатай. Түүнийг нь хагарал гэж ойлгож болохгүй.

Мэдээж аль ч намд дараагийн дарга, шинэ удирдлага хэн байх вэ гэдэг нь сонгууль дөхсөн эсэхээс хамаараад яриг­даж л байдаг. Улс төрийн туршлагатай, нам доторх олон нийтийн дэмжлэгтэй, ерөнхийдөө нийгэмд нө­лөөтэй юу гээд олон шал­гуураар үзэхээр Х.Бат­тулга Ардчилсан намын дарга байхыг үгүйс­гэхгүй. Гэхдээ Х.Баттул­гатай адил хэмжээний долоо, най­ман хүн байна. З.Энхболд, Лу.Гантөмөр, С.Баярцогт, Э.Бат-Үүл ч байж болно.

-Дунд нь таны нэр байгаа юу. Танд ер нь намын дарга болох ч юм уу одоогийнхоосоо арай илүү амбийцлах бодол байдаг уу?

-Одоогоор бол надад тийм амбийц алга.

-Яагаад?

-Намын дарга байна гэдэг олон юмыг шаарддаг. Одоогоор надад тэр хэм­жээний нөөц болоод бо­ломж алга. Гэхдээ АН дотор түлхүү байр суурь эзэлдэг лидерүүдийн нэг гэж би өөрийгөө үнэлж чадна. Харин туг болно гэдэг өөр асуудал. Хэн нэгэнд зөөлөн сандал бэл­дэж өгөхөөс илүү хариуц­лагын асуудал бий. Аль ч намын дарга байна гэдэг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийгээд явж чадах хүн байх ёстой. Тэр утгаараа би өөрийгөө Ерөнхий сайдын хэм­жээнд харахгүй байна. Намын даргын хэмжээнд өөрийгөө зарлаж байгаа энэ хүмүүс бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй хү­мүүс. Хэн нь ч Ерөнхий сайд болоод ажиллах бо­ломжтой.

-Хэрэв одоогийн ярьж байгаагаар эдгээр хүмүү­сээс сонголт хийхээр бол та хэнийг нь дэмжих вэ?

-Хувь хүн хэн байхаас илүү энэ хүн намын дарга болоод цаашлаад Ерөнхий сайд боллоо гэхэд юу хийх вэ, намаа яаж авч явах юм, улс орноо яаж хөг­жүүлэх юм. Дээр нь залуу­чуудад шинэ бодлого, өөрч­лөлтийн ямар бодлого  авчрах юм гэдгийг жигнэж үзэж байж саналаа хэлнэ.

-Хамгийн сүүлийн су­далгаагаар Ардчилсан на­мын рейтинг өсч, МАН-ынх буурч байсан. Энэ рейтингийн өсөлт үнэхээр танай намын өөрсдийн амжилт юм уу эсвэл МАН-ын унаж байгаа рейтингийн ач тус уу?

-Аль аль нь. Улс тө­рийн хатуу байр суурьтай, моно­поль байдлаар түү­хийг хүр­тэл өмчилчихсөн ийм улс төрийн хүчин задарч байна гэдэг бусдад боломж олгож байгаа. Нө­гөөтэйгүүр Ард­чилсан нам урьд өмнө бай­гаагүй­гээ­рээ илүү эв нэгдэлтэй, урагшилж бай­гаа нь Ард­чилсан намыг салахгүй­гээр нэг зүг рүү харахад тус дэм болж байна. Гэхдээ одоогоор таван ху­виас дотогш байгаа намын рей­тингийн өсөлт томд тоо­цогдохгүй. Ардчилсан нам улс төр хийхгүй, ажил­лахгүй, улс төрийн тавцан дээрээ бодлогоо тодор­хойлж ил харагдахгүй бол энэ рейтинг хангалттай биш. Тийм учраас Ардчил­сан нам нойрноосоо сэрэх ёстой.

-“Алтангадас”-ынхан одоо арай өндөр албан тушаал дээр байгаадаа ч юм уу хэл аманд их өртдөг. “Алтангадас” гэдэг болох­гүй фракц хор найруулсаар байгаад өөрсдөө гарч ир­чихээд намын нэр хүнд унагаад байгаа юм шиг ойлголт нийгэмд өгөөд байна л даа, бусад  фрак­циуд. Үнэхээр “Ал­тан­гадас” болдоггүй юм уу эс­вэл албан тушаалд очиж чадаагүйдээ шаралхсан хүмүүсийн гомдлын үг юм уу?

-Нэг талаас харвал тэгж харагддаг байж ма­гад­гүй. Нөгөө талаас хар­вал фракциудын хамгийн ойл­голцох магадлалтай зөв цэг дээр тэднийх санал тавьдаг учраас ойлголцоод байдаг байж магадгүй. Гэхдээ Ардчилсан намын хувь заяа Монголын ард­чилал, шинэтгэл гээд олон зүйлтэй салшгүй холбоо­той. Тийм учраас Ардчил­сан нам мөн чанараараа байх ёстой гэж хатуу шүүм­­жилдэг.

-Мөн чанар нь юу юм бэ. МАН-тай хамтраад танай нам үзэл баримт­лалгүй боллоо гээд баахан шүүмжилсэн шүү дээ?

-Ардчилсан нам са­наач­лагч, шинэчлэгч бай­сан. Хүний эрхийн төлөө тууштай зогсч чаддаг бай­сан. Гэтэл одоо энэ нь бүдэгрээд үзэл баримт­лалдаа тууштай зогсч ча­дахаа больсон. Ардчилсан намын хувь заяа нэг фрак­цийн хувь заяа биш. Зас­гийн газарт хамтарснаараа эдийн засаг, уул уурхайн чиглэлд нэлээд хамтарч байх шиг байна. Гэхдээ бусад салбарууд хоцроод байна. Ардчилсан намын мөн чанар, гол хийдэг ажил хамтарсан Засгийн газар байгуулсан энэ үед эзэнгүй болчихлоо. Тэгэ­хээр талбараа эзэнгүй ор­хиж байгаа нам улс төрийн тавцангаас сайн дураараа бууж байгаа юм шиг харагддаг. “Алтан­гадас” фракцийн нэг эе­рэг талыг хүлээн зөвшөө­рөхөөс өөр аргагүй. Өмнө нь Ард­чил­сан нам дотоод­доо маш хатуу бөгөөд хүч­тэй тэм­цэгчид байсан бол энэ хэрүүл боломжийн хэм­жээнд намжааж чад­лаа. Энэ бол эдний хийж бай­гаа том ажил. Гэхдээ энэ нь эрүүл шүүмжлэл, зөв бодлогыг хязгаарлах вий гэсэн болгоомжлол бий.

-Ардчилсан намд до­лоо, найман фракц байгаа. Тэдний нэг нь таны харь­яалагддаг “Нэг ардчилал”. Гэхдээ одоогоор клуб гэж нэрлэж байгаа байх аа. “Нэг ардчилал” клуб фракц мөн бол бусад фрак­циудаас юугаараа ялгар­даг юм бэ?

-Албан ёсоор фракц гэж зарлаагүй боловч бие дааж шийдвэр гаргадаг, байр сууриа илэрхийлдэг, ҮЗХ-д ч тодорхой хэмжээ­ний суудалтай учраас фракц. “Нэг ардчилал” бол ардчиллыг дэмждэг за­луучуудын клуб. Ард­чил­сан нам бол таван намын нэгдэл. Энэ утгаа­раа тэр нэгдэл хүссэн хү­сээ­гүй талцдаг. Гэтэл намд дараа нь орж ирсэн залуус аль фракцид нь харьяа­лагдах юм бэ. Тэд намд орж ирснээс биш аль нэг фракцид ороо­гүй шүү дээ. Тэгээд ч хүн дагаж тал­цана гэдэг зөв зам биш. Бодлого дагасан фракц хөгжүүл­дэг, хүн дагасан фракц талцуулдаг. Тэр утгаараа АН-д сүүлд орж ирсэн залуус нэгдсэн юм. Хоёр­дугаарт, намын үнэт зүйл, үзэл баримтлалыг байнга сануулж байх хэ­рэгтэй юм байна. Ардчил­сан намын дарга нь өөрөө тэр үзэл баримтлал ч яахав гэж хэлж байна гэдэг энэ зүйл хэр зэрэг бүдгэрч байгааг харуулж байгаа. Тэгэхээр намынхаа мөн чанарыг байнга сануулж, бусдад дэлгэрүүлж, сур­тал­чилж явах нь бидний үүрэг.

-Та түрүүнд 2012 онд хоёр нам дахиад хамтрах гээд байгаа юм уу гэж хэлсэн. Танд тийм байдал харагдаад байгаа юм уу?

-Тийм боломж байх­гүй. Тэгж бодож байгаа хүн байвал уучлаарай та Ард­чилсан намд маш том хохи­рол учруулж байна гэдгийг түс тас хэлэхээс аргагүй. Бид Засгийн га­зарт байгаа хэдэн хүний хүсэл мөрөө­дөл, эрх аш­гийн золиосонд Ардчилсан намыг бул­шилж болохгүй. Хүний эрх, нийг­мийн шу­дарга ёс гээд ан­хаарах ёстой олон асуудал орхиг­дож байгаа. Авлигач­дыг толгойг нь илээд байдаг намтай хамтарч байснаас авлигачдад хариуцлага тооцдог байхын тулд та нар чадахгүй бол бид хийе гэх хэрэгтэй.

-ҮЗХ-ны хурлаар ха­риуцлага тооцох тухай ярьсан. Та ҮЗХ-д болон хамтарсан Засгийн газарт ямар дүн тавих вэ?

-Би Засгийн газарт муу дүн тавьчихаад бай­гаа. Энэ Засгийн газар зөвхөн уул уурхайн Зас­гийн газар болсон. Уул уурхайгаас олсон ашгийг хурааж авч ард түмэнд хүргэх л үүрэгтэй. Гэтэл Төрийн албаны, хууль шүүхийн, засаг захиргаа­ны шинэтгэлүүд хаачив, бусад салбарууд яагаад орхигдчихов. Хүлээгдэж байгаа маш чухал шийд­вэр яагаад явахгүй байна вэ. Хэрэв урагшлуулж чадахгүй юм бол чаддаг нь хийг л дээ.

-УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад Оюу­толгойн гэрээг сайж­руу­лъя гэж шаардаж байхад таны нэр байсан. Гэтэл дараа нь есөн гишүүн болчихсон байсан. Нэрээ татсан 10 гишүүний нэг нь та байсан. Яагаад ухар­чихсан юм бэ?

- Оюутолгойн гэрээг сайжруулъя гэхэд би га­рын үсэг зурсан. Гэтэл тэр гарын үсгээр дөрөөлөөд өөр зүйл хийх гэж байсан.

-Юу хийх гэж байсан гэж?

-Засгийн газрыг огц­руулах тухай яриа эхэлсэн. Тэгэхээр нь би эсэр­гүүц­сэн. Энэ Засгийн газар уул уурхайн асуудлаа ядаж 50 хувьтай шийдээд байна. Гэтэл нөгөө асуудлууд нь 50 битгий хэл 10 хувь ч хүрэхгүй байна. Тэгэхээр Засгийн газрыг огцруулъя гэж байгаа үндэслэл нь хуулийн, засаг захиргаа­ны, сонгуулийн шинэтгэ­лийг хийгээгүй гэсэн үн­дэслэл байж болохоос биш уул уурхайд сайн ажилла­сангүй гэж Засгийн газрыг огцруулж болохгүй. Тэгээд үндэслэлээ өөрчилье гэхэд боломжгүй гэсэн. Тий­мээс би нэрээ татсан.

-Та Засгийн газрыг шүүмжилдэг атлаа огц­руулъя гэхээр зориглохгүй байгаагийн шалтгаан юу юм?

-Уул уурхайтай хол­боо­тойгоор Засгийн газрыг огцруулна гэдэг дараа­гийн Ерөнхий сайд уул уурхайг сайн ажиллуулах үүрэг авна гэсэн үг. Энэ гэрээг сайжруулах тухай ярихаас биш гэрээг цу­цалж болохгүй юм. Тийм учраас би гарын үсэг зура­хаас татгалзсан.

Б.НЯМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих