Мөнхжаргал “Богино гэрээ”-г нуусан, нуугаагүй

Capture-16-887x570“Жаст” групп “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан асуудлаар “Эрдэнэт” үйлдэртэй холбоотой хэд хэдэн хүнийг цагдан хорьсон. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр олон улсын арбитрын шүүх хурал боллоо гэдэг ч шийдвэр яаж гарсан эсэх нь тэр бүр нарийн мэдээлэгддэггүй. Гэтэл энэ бүх хуралдааны үйл явц мэдээлэгдэж байсан. Тиймээс тэдгээрийг хэргийг тал талаас нь нотлох баримтын шаардлага хангуулж хавсаргахгүй бол болохгүй юм байна гэж үзээд албан ёсны орчуулга хийлгээд, мөн ямар вэб хуудаснаас мэдээллийг орж үзэх боломжтой вэ гэдгийг линктэй нь хавсаргаж өгсөн АТГ-т хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр шүүх хуралдаанд 5 удаа оролцоогүй. Мөнхжаргалын гэрээс Богино гэрээний эх олдсон гэдэг нь худлаа” хэмээн хэлсэн юм. Харамсалтай нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуцлах боломжгүй гэсэн тайлбар өгч хэвлэлийн хурлаа өндөрлүүлсэн.

Эргэн сануулахад Арбитраас үндсэн зээлд 51 сая, хүү, шүүхийн зардалд 44.3 сая, нийт 95.3 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөх шийдвэр гаргасан. Энэ өрийн хүү нь сард сая доллараар нэмэгдэж, одоо 104 сая доллар болоод байгаа юм. Мөн “Жаст”-ын Батхүү “Эрдэнэт”-ийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь Арбитр дээр огт нотлогдоогүй гэдгийг албаны эх сурвалжууд хэлдэг ч Б.Мэргэн өмгөөлөгч “Тийм юм байхгүй” гэсэн тайлбар хийж байна. “Жаст”-ын Батхүү болон “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга байсан Мөнхжаргал нарын мэдүүлэг Арбитрын шүүх дээр олон удаа зөрсөн байдаг. Үүнийг ч өмгөөлөгч нь эсэргүүцэнэ лээ. Уг нь бол Батхүү гэрээг өөрөө бэлдэж очоод “Эрдэнэт”-ийн удирдлагуудаар шууд гарын үсэг зуруулсан, Мөнхжаргал нь Батхүүгийн авчирсан гэрээнд засвар оруулсан гэдэг ч Батхүү мэдүүлгээсээ буцаж “Мөнхжаргал бид хоёр хамтарч сууж байгаад гэрээг бэлдсэн” гэсэн байдаг юм. Мөн “Стандарт”-ын зээлд “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай Богино гэрээ байсныг Арбитрт гаргаж өгөөгүй, үйлдвэр санаатай ялагдсан гэх яриаг Батхүү, Мөнхжаргал  нар гаргасан нь өөрсдөө хариуцлагаас зугтах гэсэн нэг арга гэж хүмүүс үздэг бөгөөд сүүлд “Богино гэрээ”-ний эх хувь нь Мөнхжаргалын гэрээс олдсон гэдгийг өдгөө “Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа хүн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Ийнхүү “Эрдэнэт”-ийг тойрсон асуудлаар олон хүн өөр өөр тайлбар хийсээр байна. Харин Мөнхжаргал үнэхээр буруутай эсэх, өнөөх алдарт “Богино гэрээ”-г нуусан эсэхийг хууль, шүүхийн байгууллага шалгаж удахгүй тодорхой болох биз ээ.

Ardchilal.mn


URL:

Сэтгэгдэл бичих