УИХ-ын гишүүн Д.Арвины 600 саяын бүтээн байгуулалт нүдээ олсонгүй

Монгол хатдын хүндэтгэлийн өргөө” нэртэй сүржин нэртэй сүрхий том бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн Д.Арвин Хэнтий аймгийн Баян-Адарга суманд барьж өгсөн гэдэг. Түүний гурван удаа дараалан УИХ-д залсан Хэнтий аймгийн сонгогчдын итгэл хүндэтгэлийн хариуд өгсөн том ганц том бэлэг нь энэ гэж хэлж болно.

Харин үүнд нь хэнтийчүүд баярлахаасаа илүү гайхдаг гэнэ. Хатан хүний малгайн орой шиг байгууламж барихад хамаг мөнгөө үрчихдэг. Ямар сонин юм бэ. Хэнтий аймгагт ийж болох өөр олон бүтээн байгуулалтын ажил байна.

Тэгэхээр үзвэрийн, бэлэгдлийн төдийхөн зүйлд 600 сая төгрөг зарсныг иргэд нь сонсоод мэл гайхжээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хөрөнгө оруулалт хийсэн бол Хэнтийчүүдэд хэрэгтэй байсан юм.

Хайран төсвийн мөнгийг хэрэггүй зүйлд үрэн таран хийх юм. Мухар сүсгээр хандаж, энэ замбуулинд байхгүй аль эрт тэнгэрт заларчихсан ноёны хатдад зориулж өргөө бариулж байхаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчилгээ хийх аппарат аваад өгчихсөн бол олон хүнд хэрэгтэй байсан даа гэж хөгшид хөвөөгүй ярих болсон гэнэ шүү.


URL:

Сэтгэгдэл бичих