С.Зоригийн хэргийн нууцыг илрүүлэх гэнгүүт Э.Бат-Үүл зэрэг хүмүүс хөдлөөд эхлэх нь ямар учиртай юм бол?

e2125ce43b86ad509419642187e38f0b

Энэ нийтлэлээр хэн нэгэн хүний нэр төрд халдах гэсэнгүй, байгаа байдал болон өнгөрсөн үйл явцад дүн шинжилгээ хийснээ хүргэж байна.

Монгол Улсад эрх мэдлийн хуваарилалт яалт ч үгүй зөв хийгдэж, МАНАН-гаас ангид шинэ үе гарч ирсэн нь харагдаж байна. Олон жил яригдсан, буглаж бугшсан хэргүүдийг шалгаж тэдгээрийн эзэн холбогдогч нарт ял завших боломж байхгүй гэдгийг Монголын төр харуулж эхэлж байна. Ёстой нөгөө “яваад өгөхөөр нь тэнгэр цэлмэх шиг болдог, хүрээд ирэхээр нь нар мандах адил болдог хүн байдаг” гэдэг шиг нэг хүнийг төрийн тэргүүний албан тушаалаас бууснаас хойш энэ бүгд болж байна .

Мань хүн 2009 онд төрийн тэргүүн болж, тухайн онд нь Оюутолгойн гэрээ байгуулагдаж байв. Үүнээс хойш бүтэн 10 жил Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй болсон гэж ярьсан ч одоо л нэг юм эргэн харж байна.

Том том хулгай луйврын хэргүүдээс гадна хүн амины хэргийг ч шалгаж эхлэв. Шалгаж эхлэхтэй зэрэгцэн зарим нэг хүмүүс хөдөлгөөнд орж, Монгол Улсад хийгдэж буй энэ зөв зүйтэй шинэ цагийн салхийг эрс эсэргүүцэв. Тэдэнд өмхийрч муудсан хуучин орчин нь л хэрэгтэй. Яагаад гэвэл тэд тэндээ хулгай луйвар хийж болно, хүн хөнөөж болно.

Тэмцэнэ л гэнэ, тэвчиж чадахгүй л гэнэ, ногоон малгайтнууд, коммунистууд л гэнэ, ардчилал эрх чөлөөг үгүй хийж устгах гэж байна, дарангуйлах гэж байна, Монголыг буцаагаад “Зөвлөлтийн колони” болгох гэж байна гэх зэргээр дайралтууд хийжээ .

Дайралтын бай нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдорж шиг Э.Бат-Үүлийн толгойг илээгүй. Х.Баттулга Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагаар дамжуулан С.Зоригийн хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй. Харин ч үнэн шударгаар илрүүлэхийг хүсч байгаа. Гэвч зарим хүмүүс энэ хэргийг үнэн зөвөөр илрэхээс үхтлээ айж байна гэлтэй гэв гэнэт хөдөлгөөнд ороод л, сандраад л байгааг нуух юун.

Үүгээрээ энэ хэрэгт Э.Бат-Үүлийг холбоотой гээгүй. Зүгээр нэг учир байгаа нь илт байна. Яалт ч үгүй тэвдээд байна.

Ухаандаа С.Зоригийн хэргийг үнэн зөвөөр илрүүлэх гэхээр ардчилал, эрх чөлөө үгүй болчихож байгаа юм гэнэ .

С.Зоригийн хэрэгт холбоотой улстөрчдийг илрүүлэн шийтгэж, Оюутолгойгоос хувь хүртсэн хүмүүсийг шударга шүүхийн өмнө аваачих нь ардчилал, эрх чөлөөг үгүй хийж байгаа юм бол бид тийм нийгмийг хүсэхгүй байна.

Цовдолтол нь тэмцэнэ л гэнэ. Ардчилсан хүмүүнлэг энэрэнгүй энэ нийгэмд Монгол Улс хэнийг ч цовдлохгүй бас цаазын ял ч оноохгүй байх. Их л удаж 25 жилийн ял онооно. Мэдээж энэ нь зарим хүмүүст цовдлохтой адил тийм л хүнд хэцүү зүйл байх.

С.Зоригийг захиалсан, энэ хэрэгт холбоотой хүмүүс өдгөө 50, 60 гарсан насныхаа намрыг үзэж яваа хүмүүс бөгөөд 25 жилийн ял бол тэдний үлдсэн амьдралыг шийдсэн, хаана үхэхийг нь зааж өгсөн нэг ёсондоо цовдлохтой эн тэнцэхүйц хүнд шийтгэл.

Хэрвээ олон нийтийн ярьдаг үнэн бол С.Зоригийн хэргээр АН-ын хэд хэдэн партизан торны ард насан эцэслэх болж таараад байна. Нөгөө мундаг АН-ын партизанууд С.Зоригийн хэргийн өмнө өвдөг сөхөрч мэдэх л юм. С.Зоригийн хэргээр л битгий “намнагдаасай” билээ. Гэвч дор хаяж 1-2 хүн “намнуулах” дүр зураг харагдаад л байгаа.

Ямартай ч, Э.Бат-Үүлийн зүгээс эрхлээд ч байгаа юм шиг, эсвэл шаралхаад ч байгаа юм шиг үйлдлүүдийг үзүүлж байна.

Санаж байгаа бол С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан байдаг. Гэвч удалгүй түүнийг “бидний буруу байжээ” гээд сул тавьсан. Хууль шүүхийн байгууллага ингэж л ард түмнээр тоглож ирсэн.

Цаашид харин тоглохгүй, басамжлахгүй гэдэгт итгэнэм. Хэрэгт буруутай болохыг нотлох баримт юм уу, гэрчлэх хүн байгаа болоод л яллагдагчаар татдаг. Харамсалтай нь, удсан ч үгүй нотлох баримт хангалттай биш гэх шалтгаанаар Э.Бат-Үүлийг сул тавьсан. Угаасаа С.Зоригийн хэрэгт нотлох баримт гэхээр зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд дандаа нотлох баримт устгах үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин гэрчүүд бол бий.

Энэ хэргийн хамгийн чухал гэрч Б.Булган удахгүй үнэнийг хэлэх байх. Харин тэр үед түүнийг “Галзуу солиотой авгай. Худлаа ярьж байгаа юм. Наадахныхаа үгэнд битгий итгэ. Энэний үгэнд хэн итгэдэг юм. Ганцаараа олон жил болоод элий балай болсон” гэх мэтээр дайралт, тархи угаалт ирэх нь тодорхой.

Ер нь манайд аливаа бусармаг үйл ажиллагаагаа эцсээ хүртэл нуудаг, ингэж хугацаа хожингоо нуун далдлах бүх талын арга хэмжээ авдаг жишиг тогтсон. Энэ дагуу л үйл явц өрнөж байна.

Хүн алах захиалга өгч гүйцэтгүүлсэн хүн алуурчнаас дутуугүй гэм зэмтэй бөгөөд хүн хөнөөсөн л гэсэн үг. Мөн ийм хүнийг өмгөөлж, хууль шүүхийн байгууллагыг шударга бус ажиллуулж, хэргийг нуун дарагдуулсан хүн төрийн тэргүүн байсан эсэхээс үл хамаарч гэм буруутайд тооцогдоно. Тийм ч байх ёстой.

Caaknews.mn


URL:

Сэтгэгдэл бичих