Т.Хасбаатар, Ерөнхий сайдтай нэг тойрогт нэр дэвшихээ зарлалаа
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар Ерөнхий сайд С.Батболдыг огцрохыг удаа дараа шаардсан бичгийг хүргүүлээд буй юм. Мөн Үндсэн хуулийн цэцэд ч түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж хандсан. Тэрээр ирэх УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө олон нийтэд зарлаж, тодруулбал Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ гэдгээ хэллээ.
Түүний тайлбарласнаар “Би 2012 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшин өрсөлдөнө. Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдтой нэг тойрогт нэр дэвшиж түүнийг ялах болно. Сүхбаатар дүүргийн иргэдэд луйвар хийсэн С.Батболдыг дэмжиж санал өгөхгүй байхыг эртнээс уриалж байна” гэсэн юм. Тэрээр АН-аас Сүхбаатар дүүрэгт ийнхүү нэр дэвшихээ олон нийтэд зарлаад байна.
Т.АМУР
URL: