461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь мууджээ
АТГ-аас Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой төслийн гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Энэ хүрээнд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Мөн ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Тэгвэл яллагдагчаар татан шалгагдаж байгаа эрхмүүдээс С.Баяр, Б.Ариунсан нарын бие муудсан талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулуй, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа” хэмээн ярьсан байна.
Х.Онон
http://www.zuv.mn/page/newsmore/18266
URL: