Дэлхийн хамгийн хөгшин нохой үхжээ

Өчигдөр Японд Пускэ гэдэг нэртэй дэлхийн хамгийн хөгшин нохой үхжээ. Пускэ 26 нас найман сартай байсан байна.

Нохойны нэг насыг хүний амьдралын долоон жилтэй тэнцэнэ гэж үзвэл Пускэ нохой 182 насалсан аж.

Харин Японы мэргэжилтнүүдийн нохойны насыг хүнийхэд шилжүүлэн тооцоолсноор, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэн Пускэ “байгалийн жамаараа” эзнийхээ гар дээр үхсэн гэж малын эмч нар хэлжээ.

Гадаад төрхөөрөө үнэгтэй төстэй, шаргал үстэй Пускэ нохой 1985 оны гуравдугаар сард Тотиго мужид төрсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих