Залууст боломж олгодоггүй тэтгэвэрийнхнээр дүүрэх төрийн алба

acc8efbb38c8b8f11c5c5e2bad338699

Стандарт, Хэмжил Зүйн Газрын ХХШБ-ын газрын ахлах мэргэжилтэн Ц.Энхбаатар гэгч нь 2017 оны 03-р сард гавьяаныхаа амралтад гарч төрийн албан хаагчийг тэтгэвэртэй гарахад олгодог хэдэн сая төгрөгний тэтгэмжээ авч, сар тутам авах тэтгэврээ ч тогтоолгожээ.

Зургийн тайлбар: баруун гар талаас Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр, мэргэжилтэн Ц.Энхбаатар.

Гэвч Ц.Энхбаатар ингээд тэтгэвэртээ гараад явчихсангүй. Стандарт Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр тушаал гарган түүнийг өөр албан тушаал дээр ажилд авсан байна. Ингээд улсаас сар бүр тэтгэврийн мөнгө, цалин хоёроо авдаг нэг хүн төрийн албанд нэмэгдлээ.

Нэг  хүн ч гэсэн орлого нь нэмэгдэж болж дээ гэж бодож бас болох. Гэвч  цалин авах нь битгий хэл ажил олдохгүй явж байгаа чадвартай залуус гудамжаар дүүрэн байна.

Төрийн алба сул орон тоон дээрээ сонгон шалгаруулалт зарлаад эсвэл нөөцөд байгаа хүмүүсээс сонгоод авдаг. Гэтэл Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр нь албан хаагчаа тэтгэвэрт нь гаргаж тэтгэмж, тэтгэврийн мөнгийг нь олгуулаад буцаад ажилд авч байх юм.

Ийнхүү тэтгэвэртээй гарсан ч жил тойрон ажиллаад явж байна. Ц.Энхбаатар нь одоо СХЗГ-ын Хэмжил Зүйн Хүрээлэнд төрийн албан хаагч хийх ёстой мэргэжилтний орон тоон дээр ажиллаж байгаа бөгөөд энэ ажлыг хийчих чадвартай хүн өөр олдох боломжтой юм байна.

Хэрэв СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь мэргэжилтэн олдохгүй арга ядаад тэтгэвэрт гарсан хүнээ ажиллуулж байна гэж тайлбарлавал энэ нь дэндүү инээдтэй, бас эмгэнэлтэй тайлбар болох бизээ.

Боловсон хүчний бодлогоо ч авч явж чадахгүй хүмүүс Төрийн албанд дарга хийгээд байна уу.

Эсвэл хардлага төрүүлж байгаа нэгэн зүйл  Г.Гантөмөр даргад байж болох юм. СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь 2018 оны 09-р сард 60 нас хүрч өөрөө тэтгэвэртээ гарах насан дээрээ ирэх юм байна. Ингээд нөгөө Ц.Энхбаатар дээр хэрэглэсэн аргаа хэрэглээд тэтгэмжийн мөнгөө авч мөн тэтгэврээ тогтоолгоод буцаад ажилдаа орчих хүсэлтэй байж болох. Харин түүнд ийм боломжийн Шадар Сайд өгөх эсэх нь эргэлзээтэй юм.

Нөгөө талаас нь харвал Ц.Энхбаатар нь СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн болон түүний гэр бүлийн итгэлтэй найз нь юм байна. Найзын ёсоор Ц.Энхбаатарт туслаж байж бас болох юм. Гэхдээ СХЗГ бол Г.Гантөмөрийн хувийн компани биш учир Төрийн албаны хууль, дүрмийн хүрээнд ажиллах үүрэгтэй.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих