13 мэхтэй Су.Батболд “Аз жаргалтай хот” болгож чадах уу?

19949

Дугаарын хязгаарлалтаар иргэдийг боомилов

Энэ зун нийслэлд гүүрэн гарц, гүүр, бас зам барина. Ингэхийн тулд бүтээн байгуулалтын ажилд иргэдийн хөдөлгөөн саад болно гэж үзэн, автомашины дугаарын хязгаарлалтыг нэмнэ гэж байсан ч амжилт ололгүй цуцлагдсан. Учир нь цахим сүлжээнд энэ хязгаарлалтыг тойрсон маргаан халуухан өрнөж,иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Замын цагдаад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан нэг хурандаа “…Унадаг дугуйгаа унацгаа” гэж хүртэл зандарсан.  Яг үнэндээ Су.Батболд даргын энэ шийдлийг хүмүүс ойлгохоосоо илүү зүхсэн. Шууд утгаараа Су.Батболд дарга нийслэлийн иргэдийн эрхэнд шууд халдаж байгаа юм. Улаанбаатарчуудыг автомашины дугаарын хязгаарлалтаар боомилсон нь Су.Батболдын нэг том алдаа гэж хэлж болно.

Тэгвэл түүний алдаа үүгээр дуусахгүй. Хотын даргын суудалд тухалснаас хойш түүний зоргоороо авирласан олон фактууд бий.

Олон сая төгрөгөөр өрөөгөө засуулж тухлав

Эргэн сануулахад 2016 онд НИТХ-д МАН олонх болсон бөгөөд Нийслэлийн засаг даргаар сонгуульд хүчин зүтгээгүй СУ.Батболдыг болгосон юм. Тэрээр гарсан даруйдаа өрөөний тохижилтоосоо авхуулаад олон нийтээс нэлээд олон шүүмжлэл хүлээж, засгийн газрын тэргүүнүүдээр хүртэл удаа дараа загнуулдаг байсан. Улмаар Су.Батболд дарга ажлаа өрөөгөө тохижуулж, тансаг орчин бүрдүүлэхээс түүний алдаа эхэлсэн. Хотын дарга Тамгын газрын 10 гаруй хүнтэй хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ суудаг байсан өрөөг суллуулан олон сая төгрөгөөр засвар хийлгэж, зөөлөн сандал тавиулан тухлав. Эрхэм даргын нүд гялбам тансаг өрөөний зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, олон хүний нүд хужирласан тул олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Өмнөх Засаг даргын албан хэрэгцээнд унаж байсан Приус машиныг том жийпээр сольсон.

Хятад түншүүдээ дэмжэв

Түүний томоохон хийсэн ажил нь “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” ажлыг Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорациар хийлгэж Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэсэн байдаг.

19948

4 сая доллар буюу 42 сая долларын зөрүү

Амташсан хэрээ 13 дахин гэгчээр тэрээр Нийслэл хотын түгжрэлийг бууруулах нэрийдлээр Замын цагдаагийн уулзвар дээр давхар гүүрэн зам барих гүүрэн гарцыг 42 сая ам.доллараар хийнэ гэсэн нь олон нийтээс нэлээд шүүмжлэл буруушаалт авсан. Тэрээр 4 сая доллараар нүхэн гарц барих уу эсвэл 42 сая долларын өртөгтэй гүүрэн зам барьж 42.3 сая долларыг БНХАУ-ын Засгийн газраас 22 жилийн хугацаатай зээлэх үү гэх хотын даргын бодлого асар их шүүмжлэл дагуулав.

Дахин Хятад компанид хөрөнгө оруулалт хийв

“Аз жаргалтай гэр бүл” хөшөө босгохоос өөр нийслэлийнхээ иргэдийнхээ төлөө нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийгээгүй түүнийг гүүрэн гарц хийх ажлыг хятадуудаар хийлгэлээ хэмээн шүүмжилсээр байгаа. Хятадуудыг дэмжиж тэдэнд хөрөнгө оруулалт хийж байгаа нь иргэдийн ундуйцалыг ихээхэн хүргэж байна.

Халаа сэлгээ

2.  2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн хар жагсаалт гэгчийг гаргуулан хамгийн багадаа 300 гаруй төрийн албан хаагчдыг хоморголон халсан тухай таагүй мэдээлэл хэвлэлээр хэсэгтээ л хөврөв. Төрийн алба улс төрөөс хараат байх ёстой гэж хамгийн их ярьдаг Су.Батболд хамгийн их улстөржиж, олон төрийн албан хаагчийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэв. НИТХ дахь АН-ын бүлэг төрийн албан хаагчдыг олноор нь халж байгаагаа зогсоохыг тухайн үед шаардсанч тоож хэрэгсээгүй.

Нийслэлийн байрыг нүүлгэх шийдвэр нь бас л…

Нийслэлийн төр захиргааг Яармаг руу нүүлгэхээр шийдвэрлэснийг ч хотын ихэнх иргэд ойлгохгүй байгаа. Наад зах нь хотын захиргаа нүүж очих газарт очиж бичиг баримт бүрдүүлж, ажил хөөцөлдөхийн тулд очиход хэтэрхий холоос эхлээд асуудал бий. Уг нь С.Батболдын өмнөх хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэр гарган шав тавьж байсан билээ. Энэ нь хамгийн их бохирдол, утаа ихтэй бүсийн иргэдийн хувьд гэрэл гэгээтэй мэдээлэл байсан.Харин урагш агаар сайтай гэгдэх дэлхийн хамгийн эртний Дархан цаазат Богд хан уул, хотынхны усны эх үүсвэр Хатан Туулын эрэг хөвөөнийхөн рүү чиглэсэн хотын одоогийн бодлого ийнхүү шүүмжлэл дагуулахаас аргагүй бас нэгэн сэдэв.

Зүүнээр эргэх буюу эргээд цуцлагдсан шийдвэр

Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарыг зүүн эргэхийг хориглохоор шийдвэрлэв. Ерөнхий сайд бас л Хотын даргыг дуудаж зэмлэхэд хүрснийг олон нийт санаж байгаа байх. Хамгийн онцгүй нь багаараа хуралдаад шийдсэн асуудлаа орлогч руугаа бухаж хуншгүй зан гаргав. Намайг эзгүй хойгуур ийм шийдвэр гаргажээ, би мэдэхгүй гэж мэлзэв. Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барихтай холбогдуулан бараг хоёр жил зам хаана, машин унуулахгүй гэж жолооч нарыг баахан бухимдуулав. Ширүүн сэрэгүүцэлтэй тулгарсан тул санал асуулга авахад Хотын даргын саналыг нийслэлийн иргэд дуу нэгтэйгээр эсэргүүцэв.

Хаалттай Улаанбаатар

10. Су.Батболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш Улаанбаатар хаалттай хот болж хувирав. Хотын даргын гаргасан шийдвэр, мөнгөний зарцуулалтыг нийслэлийн иргэд нээлттэй хянаж чадахаа болив. Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйл ажиллагаа саармагжиж, иргэд төрийн хүнд сурталтай дахин нүүр туллаа. Газрын түшмэдийг царайчилж биш хамгийн шударгаар олгодог байсан цахим газар олголтыг бүрэн зогсоов. Улаанбаатар метро,тусгай замын автобус буюу BRT төсөл сураг алдарч, гэр хорооллын дахин төлөвлөлт урагшлахаа болив. Хотын захиргааг гэр хороолол дунд буюу Баянхошуу руу нүүлгэх НИТХ-ын шийдвэрээс буцаж, бэлэн дэд бүтэцтэй, утаагүй яармаг руу нүүхээр болж байна.

Энэ мэт удаа дарааллан буруу шийдвэр гарч, зарим нэгээс нь буцаж байсан Су.Батболд даргын ёслол төгөлдөр батлуулсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг мөрөөдөөд ч хэрэггүй. Ийм зүйл яриад, ийм царайтай сууж байгаа хүнээс “аз жаргал” хүлээх хэрэггүй болов уу.

Эх сурвалж: FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих