Ц.Элбэгдорж IRISH-д тухлав

19939

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед ямар нэгэн албан ёсны арга хэмжээнд оролцоогүй нам тайван чимээгүй байгаа. Монгол Улсын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд асныг баривчлан саатуулаад шуугиант цаг үед тэрээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа.

Тэгвэл Экс Ерөнхийлөгч өчигдөр IRISH –д найз нөхөдтэйгээ энгийн яриа өрнүүлсэн шигээ сууж байгаа харагдав.  Хотын төвийн хүн олонтой паб-д  экс Ерөнхийлөгч ийн тухлан суусан нь тэнд байгсдын анхаарлыг татах нь тодорхой. Харин Ц.Элбэгдорж энгийн байдлаар шар айраг шимэн суунгаа өөртэй нь зургаа хамт авахуулах гэсэн хүмүүстэй нь хамтдаа зургаа авахуулж, “жив жирийн” байдлаар үдшийг өнгөрөөв.

Сошиал сүлжээнд санамсаргүй, санаатай байдлаар Ц.Элбэгдоржийг шалгах ёстой гэсэн өдөөлт үе үе харагдаж, түүнийг гадаадын орнуудаар зугаалж явна гэх яриа дэгддэг. Ц.Элбэгдорж гадагшаа зугтааж магадгүй гэсэн ээлжит сенсаци дэгдэж байгаа энэ үед ийн олон нийтийн газар нэлээд цагийг өнгөрөөснөөс үзвэл тэрээр бас “Би хаашаа ч зугатаагүй, зугатахгүй. Надад айх эмээх, нуугдах зүйл байхгүй” гэдгээ харуулж байгаа болов уу ч гэж таамагламаар.

Өмнө нь түүнийг өвлийн олимп үзэж сонирхож яваа, Монгол тамирчдадаа баяр хүргэн хамтдаа авахуулсан зураг сошиалд тархаж байсан. Үүнээс үүдэээд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн зугаацаж цэнгэж явна гэсэн сөрөг пост өрнөхтэй зэрэгцээд  нэгэнт албаа хүлээлгэн өгсөн экс Ерөнхийлөгч жирийн л иргэдийн адил яагаад Монгол тамирчдаа дэмжиж болохгүй гэж гэсэн олон өнгийн яриа өрнөж байсан юм.

Ийн ямар ч байсан Ц.Элбэгдорж өөрийгөө олон нийттэйгээ цуг байгаа гэдгээ харуулав бололтой. Нэгэнтээ “Би улс төрөөс явахгүй ээ” гэдэг үгийг ч мөн хүмүүс санаж байгаа. Экс Ерөнхийлөгчийн энэ гэнэтийн мэт зугаалга бас нэгийг өгүүлсэн ч байж болох юм.

Эх сурвалж: Infomongol.mn

https://www.infomongol.mn/content/read/157747.htm

19940


URL:

Нэр: зочин Огноо: 20 April 2018

Шоумен

Сэтгэгдэл бичих