105 настай Япон эмчийн эрүүл, урт удаан амьдралын нууц
Доктор Шигэяки Хинохара, Гэгээн Люкийн эмнэлгийн дарга байсан бөгөөд 2017 оны долдугаар сарийн 18-нд 105 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэр өөрийн үхэх өдрийг хүртэл өвчтөнүүдтэй уулзаж, эмчилсээр байсан юм. Гайхалтай нь тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ дараагийн 5 сарын хийх ажлын төлөвлөгөөгөө бичсэн байжээ.
Аз жаргалтай бай
Хүн энергийг хоол, нойрноос бус аз жаргалаас авдаг юм. Итгэхгүй бол та хүүхэд байх үеэ нэг санаад үз дээ? Бид хоол, унд ч олигтой идэлгүй өдөржингөө гүйж, тоглож өдрийг өнгөрөөсөн хэрнээ орой болохоор нойр ч хүрдэггүй байсан шүү дээ. Насанд хүрсэн хүмүүст ч мөн адилхан юм. Аз жаргалтай байж гэмээнэ л, бид эрч хүчээр дүүрэн байх болно. Тиймээс та хатуу хоолны дэглэм барьж биеэ зовоохын оронд эхлээд өдрийг аз жаргалаар дүүрэн өнгөрөөж сурах хэрэгтэй.
2Илүүдэл жингээс татгалзах
Ямар ч үндэстэн, угсааны, ямар ч хүйстэй хүн урт наслаж чадна. Урт насладаг хүмүүст байдаг хамгийн чухал нийтлэг шинж нь “илүү өөхгүй байх” юм. Жишээ нь, би өглөөний цайндаа нэг аяга кофе, сүү эсвэл жүржийн шүүсийг нэг халбага оливын тостой уудаг. Харин өдрийн хоолондоо сүү, жигнэмэг, эсвэл ажил ихтэй үедээ юу ч иддэггүй. Шаргуу ажиллаж байх үед огтхон ч өлсдөггүй. Оройн хоолонд ногоо, загас болон будаа иддэг. Би долоо хоногт нийтдээ 100 гр л мах иддэхийг хичээсээр ирсэн.
3Төлөвлөгөө гарга
Тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ дараа жил хүртэл хийх ажлаа бүгдийг нь төлөвлөж бичдэг. Тухайлбал, би ирэх жил эх орноороо аялах төлөвлөгөөтэй байна гэх мэт…
4Өөрийгөө завгүй байлга
Тэтгэвэрт гарах гэж яарах хэрэггүй. Эсвэл та аль болох олон жилийн дараа тэтгэвэрт гараарай. Хагас зуун жилийн өмнө Японд 100 насалсан 125хан хүн байсан бөгөөд дундаж наслалт 68 байхад тэтгэврийн нас нь 65 байсан. Харин өнөөдөр Японд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 86-аас дээш, эрчүүдийнх нь 80-аас дээш байгаа бөгөөд 100-аас дээш настай хүний тоо 36000 хол давсан.
5Мэдлэгээ түгээ
Би сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс эхлээд бизнесменүүдэд хүртэл жилд нийтдээ 150 орчим лекцийг зогсож байгаад уншдаг.
6Эрүүл хэв маяг
Хэрвээ эмч таныг шинжилгээ хийлгэх, эсвэл хагалгаанд орох хэрэгтэй гэсэн бол түүнээс, “Миний эхнэр, хүүхдүүдэд ч бас шинжилгээ хийх үү?” гэж асуугаарай. Яг үнэндээ эмч нар бүхнийг эмчилж чадахгүй шүү дээ. Харин та эхлээд эрүүл хэв маягаар амьдарч, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрөөж сурах хэрэгтэй.
7Үргэлж шатаар гарч бай
Эрүүл амьдрахын тулд зүгээр л гутлаа өмсөөд шатаар алх. Би шатаар гарахдаа булчингаа ажиллуулах гэж 2 шат алгасаж гишгэдэг байсан.
8Уужуу сэтгэ
Роберт Браунингийн “Аббот Воглэр” шүлэгнээс их урам авдаг. Намайг бага байхад аав минь надад уншиж өгдөг байсан юм. Шүлэг урлаг хоёроос хүн маш их зүйлийг сурч авдаг. Хэрэв чи тойрог зурах гэж байгаа бол, бүхий л амьдралын чинь турш дуусахааргүй тийм том байх ёстой. Бид тэр тойргийнхоо зөвхөн нэг хэсгийг л хардаг. Тиймээс амьдралыг илүү уужуу харах хэрэгтэй.
9Аз жаргалаар эмнэх
Өвдөлт бол маш хачирхалтай зүйл юм. Өвчнөө мартахын тулд өвдөлтөөсөө илүү сонирхолтой зүйлийг олж хийх хэрэгтэй. Шүд нь өвдсөн хүүхдэд тоглоом өгөхөд, тэр дороо л өвчнөө мартдаг. Эмнэлгүүд иймэрхүү аргыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Манай эмнэлэгт дуу хөгжим, амьтад, урлагыг эмчилгээний нэг хэсэг гэж үздэг. Энэ арга үр дүнгээ сайн өгдөг шүү.
10Хэмнэх хэрэггүй
Материаллаг зүйлсийг хэтэрхий хэмнэх гэж оролдох хэрэгггүй. Хүн хэзээ үхэхээ мэдэх боломжгүй шүү дээ.Тиймээс амьдарлынхаа хором мөч бүрийг аз жаргалтай, сэтгэл хангалуун өнгөрөөхийг хичээ.
11Хэнийг ч битгий ялга!
Эмнэлгүүд ямар ч тохиолдолд зорин ирсэн хүн бүрт үйлчилж чаддаг байх хэрэгтэй. Манай эмнэлгийн хонгил, зоорь, сүм яаралтай үед хүмүүс байрлаж болохоор баригдсан. Хүмүүс намайг үүний минь төлөө галзуурсан ч, гэж хэлж байсан. Гэхдээ 1995 оны гуравдугаар сарын 20-нд, Токио хотын метронд хийсэн террорист халдлагад өртсөн 740 иргэнийг манай эмнэлэгт авчирч эмчилсэн. Харамсалтай нь бид зөвхөн 739 хүнд тусалж,1 хүний амыг аварч чадаагүй.
12Тусархаг бай
Шинжлэх ухаан бүхнийг шийдэж чадахгүй. Учир нь шинжлэх ухаан биднийг нэг тодорхойлолт, томъёонд оруулах гээд байдаг, гэтэл бид чинь бүгд өөр шүү дээ. Хүний өвчин зүрх сэтгэлтэйгээ ямагт холбоотой байдаг. Өвчтөний зовиурыг мэдэж, түүнд туслана гэдэг нь зөвхөн шинжлэх ухаан бус “урлаг” юм.
13Тэвчээртэй бай
Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг. 1970 оны гуравдугаар сарийн 31-нд, 59 настай байхдаа Токиогоос Фукуокаруу ниссэн юм. Гэвч онгоцонд байсан бүх зорчигчдыг тухайн үеийн коммунист бүлгийнхэн барьцаалсан. Ингээд 4 өдрийг хүлээстэй, 40 градусын халуунд өнгөрөөж байхдаа би хүний бие ямар тэсвэр тэвчээртэйг эмч хүний нүдээр харж, гайхан биширч байлаа.
14Үлгэр жишээ бол
Хэн нэгнийг өөрийнхөө үлгэр жишээ болгож, тэр хүнээсээ илүү гарахыг хичээ. Миний аав 1900 онд Америкийн Хойд Каролинагийн Дюкийн их сургуульд суралцахаар явсан юм. Тэр пионер бас миний баатар байлаа. Үүний дараа миний амьдралд олон баатрууд ч олон гарч ирсэн. Би хэцүү асуудалд орсон үедээ тэр баатруудынхаа өмнөөс, тэд юу хийх байсан бол гэж боддог.
15Урт наслахаас хэзээ ч битгий ай
Бид тэтгэвэрт гарах хүртлээ гэр бүлийнхнийгээ тэжээхийн тулд, тэдний сайн сайхны тулд ажилласан. Харин үүний дараа нийгмийн сайн сайхны төлөө өөрийн биеэ зориулах хэрэгтэй. Бид 65 настайгаасаа хойш өдөр бүр 18 цагийг хүмүүсийг үнэгүй үзэж, эмчилэхэд зориулдаг. Яагаад гэвэл би ажилдаа маш дуртай, ажил дээр өнгөрөөсөн хором бүртээ хайртай.
URL: