Угандагийн Ерөнхийлөгч улс орондоо аман сексийг хориглолоо

ugandaУганда улсын Ерөнхийлөгч Йовери Кагута Мусевени ижил хүйсийн бэлгийн харьцааны эсрэг “хатуу” хуульд гарын үсэг зурснаар ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай тэмцэлдэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Африкийн орны тэргүүн мөн аман секс хийхийг хориглосон гэнэ.

Мусевений хэлснээр, “гадны цагаан хүмүүс” улс оронд нь авчирсан бэлгийн гажуудлыг арилгах ёстой бөгөөд ингэснээр хүмүүсийн хоорондын харилцаа нь цэвэр, байгалийн харилцаа болох ажээ.

Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар аман сексийг “өөр зорилгоор” ашиглагч ижил хүйстнүүдийн өөр нэг давуу тал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Төрийн тэргүүн мөн ийм төрлийн секс нь хүний биеийг өтөөр дүүргэдэг гэж хэлсэн гэнэ.

Дөрвөн жилийн турш Угандад эргэлзээгүйгээр, нийтээр дагаж мөрддөг хуультай болжээ. “Халуун” гомосекс хүмүүсийг шоронд хамгийн багадаа 14 жил хорьдог болжээ.

Уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг дахиад уг үйлдлээ хийх тохиолдолд хорих ялыг нь цаазаар хороох ялаар сольж шийтгэх болжээ. Мөн сэтгэцийн өвчтэй хүмүүс болон насанд хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орсон хүмүүсийг хатуу ял хүлээж байгаа гэжээ.

Дэлхийн хүний эрхийн байгууллагуудын “хар жагсаалт”-д Мусевениг оруулаад байна.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих