Мөнгөгүй хүн нэр дэвшээд яаж өөрийгөө сурталчилж, олон нийтэд таниулах юм бэ

Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Тун удахгүй Сонгуулийн хууль батлагдах гэж байна. Мажоритари давамгайлсан сонгууль явагдах гэж байгаа нь АН-д ашигтай хувилбар. Нийс­лэлийн АН бэлтгэлээ аль хэдийнэ базаачихсан биз дээ?
-Аль ч зүйлд ашигтай гэдэг байдлаар сонгуулийн хуулийг баталж болохгүй. Хам­гийн гол нь  улс орон, ард түмэнд ашигтайгаар, улс орныг хөгжүүлэх байд­лаар хуулийг батлах ёстой. Сонгуулийн хууль их чухал гэдэг үүднээсээ алдаа мадаггүй, ардаа янз бүрийн үймээн самуунгүй хийх нь улс орны эрх ашигт чухал. Нөгөө талдаа УИХ-ын гишүүд өөрсдийгөө дахиж сонгогдоход ашигтай байх байр сууринаас энэ хуулийг бат­лахгүй гэх баталгаа алга. Субъектив талаасаа цаг хугацааны эрхээр Сон­гуулийн хууль улс орны асар хурдацтай хөгж­лийг гүйцэхийн тулд яст мэлхийний хурдаар ч бол­тугай явсанд талархалтай хан­дах хэрэгтэй. Холимог системийн хувьд про­пор­циональ тогтолцоо бага, нэг сонгогчийн санал хаягддаг өрөөсгөл талтай. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг систем хаягддаг гэх үү дээ. Тэр иргэдийн санал ихээр хаягддаг системийг болиу­лаад пропорциональ сис­тем болгож, нэг хүний санал ч гэсэн парламентад тусгалаа олдгоороо их ач холбог­долтой. Дээр нь үндэс­ний хэмжээнд УИХ-ын гишүүн хэн ч бай адил тэгш эрхтэй. Өөрөөр хэлбэл Дорнодын УИХ-ын гишүүн Баян-Өлгийн гишүүн ч болох боломжтой. Пропорциональ систем нь УИХ-ын гишүүн Монгол орныг бүхэлд нь хамар­сан үйл ажиллагаа явуу­лах боломжтой болгодог ач холбогдолтой хууль. Бид­ний хувьд ч сонгуулийн бэлт­гэлээ хангалттай базааж байна.
-Нийслэлд мандатын тоог нэмэгдүүлэх нь танай намд бас нэгэн боломжийн хувилбар?
-Ер нь мандатын тоо гэхээр сандал ширээний асуу­дал гэж битгий харж байгаасай гэж бодож байна. Хотод мандатын тоо нэмлээ гээд иргэдэд мундаг, сайхан зүйл болчихгүй. Асуудал нь сандал суудалдаа биш. Төлөөлж байгаа энэ хүмүүсийн төлөөллийг жигд тусгах аргыг бий болгох ёстой. Эцэг хуульд тиймэрхүү санаа оруулсан байдаг. Хүн амын төвлөрлөөс гадна орон нутгийн төвлөрлийг барина гэсэн утга санаатай. Гэхдээ гол проблем нь хүн л амьдарч байгаа хойно хүнд зориулсан хууль байх ёстой.
Хүн ам хаана төвлөрч бай­на, тэнд л проблем их бий. Засч залруулах ажил тэр хэмжээгээр их бай­гаа. Тэд­ний төлөөлөл дуу хоо­лой гээд аль аль нь чу­хал. Хүн амын тоо нутаг дэвс­гэ­­рийн  байршил чухал ч ал­­тан дунд­жийг олно гээд бас хэ­тэр­хий улстөржих хэ­рэг­гүй. Олон төлөөлөлтэй бай­хаар их хурал сайжрах уу. Эсвэл хөг­жил дэвшлийг авч ирэхэд илүү төлөөлөлтэй оролцох бо­лом­жоор хангагдах уу. Товч­хон­доо хэлэхэд УИХ, ИТХ-ын тоог нэмэхээс илүү ир­г­эдэд илүү гараад байгаа эрх мэдлээ өгөх хэрэгтэй. Ард иргэдийг өөрсдийнхөө өм­нө тулгамдаж байгаа асууд­лыг шийдвэрлэх болом­жоор хангаж, эдийн засаг, улс­төрийн эрх мэдлийг олгох нь илүү чухал. Ер нь товчхондоо хичнээн мандаттай төлөөлөгч байхаасаа илүү ард иргэддээ эрх мэдлийг нь түлхүү ол­говол өөрчлөлт орлоо гэж үзэж болох юм.
-Сонгууль бүрийн дараа мар­гаан гардаг. Сонгуулийн хуульд өөрчлөлт орлоо ч гэ­сэн энэ байдал арилахгүй нь ойлгомжтой?
-Харьцангуй сайжирч бай­гаа. Хардлага мэдээж байх ёстой. Магадгүй нэг нө­хөр буруу програм хийгээд тийм үсэгтэй хүн, нэрийг тоол­дог болгож болно. Тэр бүх­нээс айгаад урагшлахгүй байж болохгүй. Сонгуулийн сис­темд дэвшил гарсан. Гол нь иргэд маань өөрсдөө мөн­гө авч, сайхан амлалтад хуур­таад хоёр гуравхан секундэд нэр дугуйлахгүй л байвал бол­но. Ингэвэл сонгуулийн луй­вар арилна. Сонгууль зөв­­хөн алтан медаль л бай­даг. Мөнгөн медаль гэж байх­гүй. Тиймээс ялагдсан нь ялагдлаа хүлээх ёстой. Улайм цайм мөнгө тарааж луй­вар хийчихсэн хүнийг ха­раад уур хүрч л таарна. Хэнд ч гэсэн  гомдолтой шүү дээ. Тийм юмнаас болж 2008 оны дол­дугаар сарын нэгний үйл явдал болсон. Ялагдсан нь ялагдсанаа хүлээх асуудал байнга л гарна даа.
-Товчхондоо энэ удаа­ УИХ-ын гишүүд өөрсдийгөө сон­гох боломжоор хангасан хуу­лийг баталж байна гэх шүүмж­лэл ч байна?
-Мажоритариар нэр дэв­шээд ялагдвал авсан са­на­лаа­раа 28 мандатад гул­саж орно гээд байгаа. Тэрийг л өөрс­дө­дөө ашигтай хуулийг батлаад байна гэж парламентад суу­дал­гүй намууд хэлсэн болол­той.
-Танай намынхан санаа­чилж, хэд хэдэн удаа бойкот үзүүлж байж батлуулах гэж бай­гаа хууль шүү дээ?
-Бойкот үзүүлсэн гэдэг­тэй санал нийлэхгүй. АН ан­хаасаа 100 хувь про­пор­цио­на­лиар байя гэж ярилцсан. УИХ-д 27 гишүүнтэй боло­хоор энэ шийдвэр дэмжлэг аваа­гүй. Тодорхой хэмжээнд Сон­гуулийн хуульд алхам гарлаа. 28 суудал нь ч гэсэн пропорциональ орж байна. Мэдээж сайн ажиглах юм бол одоогийн байгаа ги­шүү­дэд ашигтай хувилбар гэ­дэг­тэй санал нийлнэ. Тэр та­лаас нь харвал хардах бол­но. Өөрөөр хэлбэл нэр дэв­шигч ямар замаар, яаж шил­жиж 28 суудал руугаа орох вэ. Сонгуульд ялагдсан нь пропорционалиар буцаж ор­вол ямар ёс суртахуунтай байж болох вэ. Яривал зов­лон их бий.
-Танай намд ашигтай Сон­гуулийн хууль батлагдах гэж байна гэж зарим улс­төр­­ч ил цагаан хэлэх бол­лоо?
-Мажоритари системийн гэм ч юм уу алдаа нь нэгээр илүү бол 1000-аар илүү гэдэг. Манай нам хоорондоо зад­ралтай байхад МАХН нэгээр илүү гарахаар бүх тоо нь өсөөд УИХ-д сонгогдчихдог. Ха­рин ч энэ системийн га­жуу­далд хамгийн их хохирсон нам нь манайх. Ард түмнээс 40 орчим хувийн санал ав­чихсан, дор хаяж 30 гаруй суу­далтай байх нам атлаа ганц­хан Ж.Наранцацралт аг­сан л УИХ-ын гишүүн бол­сон түүх бий.
-Тэгэхээр асуудалтай л юм байна?
-Манай нам эвсэл боло­хоо­роо ялаад, дангаараа орол­цо­хоор ялагдаж байсан. АН 2006 оны нөхөн сонгуулиар нэрээрээ анх Хөвсгөлийн той­рог дээр бие дааж орсон. Тэр үеэс эхлээд АН дангаараа 40 хувийн санал авсан. 2008 онд АН  дангаараа явж ирсэн. НИТХ-д нэг суудалтай бай­лаа. Одоо ес болчихлоо. Өө­рөөр хэлбэл ард түмэн ч гэ­сэн мажоритари  системээр са­нал өгөхдөө бас  энэ чинь болохгүй юм байна. Нэг талдаа овоороод байна гэд­гийг мэдэж эхэлсэн. Тийм ч уч­раас хамгийн их хохирол үз­сэн нам нь манайх. Харин пропорциональ ороод ирвэл манай намд өгч байгаа ард түмний санал тодорхой хэм­жээгээр парламент, ИТХ-д тусаад, манайхаас сонгогдох хү­мүүсийн боломж их бол­но.
-АН-ын сонгуульд нэр дэв­шигчдэдээ 50 сая төг­рөгийн бос­го тавилаа. Энэ босго нь мөн­гөний сонгуулийг хөө­рөг­дөх эх үүсвэр боллоо шүү дээ?
-Амьдрал хайр дээр тогт­дог. Бас мөнгөн дээр тогтдог гэ­дэг. Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг яриа бий. Улстөрд мөнгөгүй хүн нэр дэвшээд яаж өөрийгөө сур­тал­чилж, олон нийтэд та­ниу­лах юм бэ. Бодоод үз л дээ. Тодорхой хэмжээний мөн­гөгүй бол хэн ч түүнийг сонгохгүй. Бүхэл бүтэн нэг том нам байлаа гэхэд сан­хүү­гийн боломжгүй бол бас л үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Алтан медалийн төлөө нь хүн болгон сон­гуульд өрсөлдөнө. Хэнд ч ойл­гомжтой, тийм зүйлийг муу хэлэх аргагүй.
-Мөнгийг хэтэрхий хөө­рөг­дөж, туйлшруулж авч үзээд байгаа юм биш үү?
-Болохгүй асуудал биш. Ма­най намаас УИХ-ын 76 той­рогт 110 хүн нэр дэв­ши­нэ гээд мөнгөө намдаа ту­шаа­чих­лаа. Нийслэлийн 45 суудалд 20 саяын босго тавьс­ан чинь 82 хүн мөнгөө ту­шаа­чихлаа. Түүнээс гадна нэр дэвшинэ гэсэн маш олон хүн цаана нь байна. Эдгээр хүмүүс бүг­дээ­рээ дэвшинэ гэж дайр­вал алийг нь сонгох вэ. Шүүмж­лэл байх ёстой. Яаж ойл­гох нь ард иргэдийн хэ­рэг. Ямар ч байсан шалгуур тавиад байгаа нь дотоод зохион байгуулалтын бас нэг арга хэм­жээ. Хоёрдугаарт мөн­гө­гүй бол сонгуульд ялах гэж байгаа улстөрийн хү­чинд ашиггүй. Энэ талаас нь ха­­рах гээд үз дээ.
-Ер нь АН ирэх сонгуульд ялж чадах уу?
-Ялна. Яагаад гэвэл АН нийс­лэлд 20 жил ИТХ-д ялж үзсэнгүй. Засаг даргаар жил гаруй болсон. Тэр бүх ху­га­цаанд МАН ялсан. Олон жил ард түмний амьдрал таа­руу­хан байна. Өөр улстөрийн хү­чинг сонгох цаг нь бол­сон.
-Нийслэлийн нам дотоод­доо багагүй зөрчил­дөөнтэй. Тэ­гэхээр ялж чадах уу?
-Саяхан дотоодын бүх зөрчлөө арилгаж дууссан. Одоо нийслэлийн АН сон­гуульд бэлдэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих