Такси барин араас нь очин зодолдоод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

b2846d2d7d497302e64e9718ae957405Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг өдөөн хатгаж улмаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Талийгаач Н нь амиа алддаг өдрийн үүрийн 04:00 цагийн орчимд дөрвөн найзын хамт Баянгол дүүргийг зургадугаар хорооны нутагт байрлах нэгэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж, гарч явах үедээ  таних гурван залуутай маргалдан, зодолдсон байна.

Тэдгээр залуус  автомашинд сууж зугтсан боловч талийгаач нь найзуудын хамтаар такси барьж араас нь гүйцээд зодолдсон боловч амиа алджээ. Мөн түүний найз Г нь хүнд бэртэл авсан байна.

Цагдаагийн алба хаагчид хэргийн мөрөөр эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Шалгалтын явцад Сүхбаатар аймгийн харьяат А, Ч, Б нар бүлэглэн энэ хэргийг үйлдсэн бөгөөд  А нь мэсний зүйл ашиглан хохирогч Н-ийн тархинд гэмтэл учруулсан нь үхэлд хүргэсэн нь тогтоогджээ.  Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм

Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баар цэнгээний газрууд болон шөнийн цагаар үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхээс татгалзах, тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих