76 ноёдыг тог цахилгаангүй, ундны усгүй 76 цаг амьдруулъя

Ирэх оны улсын тєсєв онгорхой цоорхойгоор дvvрэн, оёдол нєхєєсєєр аргацаасан, хєрєнгєтэй хэрнээ ядруухан, хєєрхийлєлтэй гэхдээ инээдтэй гэмээр батлагдах шив дээ.

Би ганцаараа ингэж хэлээгvй ээ. 76 ноёдын зарим нь хvртэл яг ингэж хэлж байгаа. Хєрєнгє мєнгє шаардлагатай газраа ямар ч мєнгийг тєсєвлєєгvй хэрнээ хаа байсан хаяа хадарсан юманд хэдэн арван тэрбумаар нь тєсєвлєсєн гээд л хоорондоо маргалдах УИХ єнєєдєр ард тvмнээ хєсєр гээжээ гэмээр. Єнгєрсєн борооны хойноос цув нємрєв гэгчээр єєрсдєє баталчихаад, батлагдсан хойно нь хэл амаа билvvдэн хэлэлцэх нэрээр хэрэлдээд байгаа тэдгээр гишvvд ‘’хотын хєдєє’’-гийнхнийг бvр мєсєн мартжээ. ‘’Хотын хєдєє’’ гэж нийслэл нэртэй Улаанбаатарт нийтийн нэртэй гэр хороололд амьдардаг хvмvvсийг нэрлэж байна.

Тєсвийг онгорхой цоорхойтой, оёдол нєхєєстэй, тvvхий энэ тэр гээд яривал тєсєвт бvтэн зvйл ч бараг vлдэхгvй биз ээ. Харин ядаж тэр онгорхой цоорхой тєсєвдєє хотын хєдєєгийнхнєє санагалзчихгvй яав даа. Тэнд ард тvмэн чинь уух ч усгvй, унтах оргvй, тэмтрэх ч гэрэлгvй єдєр хоногийг єнгєрєєж єєрєє єєртєє гутаж л сууна. Сонгуулиар нэр дэвшигчид тэднийг тогтой цахилгаантай болгоно, худаг буудалтай болгоно гээд амлахаар нь сонгочихсон чинь УИХ-ын гишvvн болсон хойноо ор тас мартаж орхисон тул єєрийгєє л зvхэж сууна.

Хувьдаа л ‘’хаус’’ гэмээр яажгий цагаан гэрээсээ хувингаа бариад гарахад ядаж худаг ойр хавьд нь алга. Єдрийн хагас явж олж ирсэн єнєєх жаахан усаараа хоолоо хийж идэх гэхээр цахилгаан тог ч алга байхад яаж гутахгvй байж чадахгvй гэж. Хотын хєдєєгийнхний дунд энэ асуудал єдийг болтол шийдвэрлэгдээгvй л байна. Гэтэл эзэнтэй эзэнгvй нь мэдэгдэхгvй хэдэн зуун мянган орон сууцанд цахилгаан шугам сvлжээг нь холбоод єгчихсєн л байдаг. Ашиглалтанд ороогvй байр хvртэл цахилгаан шугам сvлжээгээ тавиулаад эзэнгvй байсан ч гэрэл нь асаалттай л харагдана. Тэр эзэнгvй олон мянган орон сууцаа эзэнтэй болгож чадахгvй байж гэр хорооллын олон мянган айл єрхийг тогтой болгож єгєхєд юу нь болохгvй байна вэ.

Гэр хорооллын айл єрхийн дунд хэдхэн ч болов худаг бариад єгчихєєр тєсвєєс нь тэрбум тэрбумаар нь мєнгє урсчих гээд л байгаа юм байх даа. Зай завсарт ч хамаагvй хэдхэн тєгрєг суулгаад баталчихаар ирэх оны тєсвийн зарлага нь их гарах гээд байгаа юм болов уу. Ямар ч хар ухаанаар бодсон гэр хорооллын тоггvй байгаа хэдхэн айлыг тогтой болгоход, ундны уснаасаа алс байгаа айл єрхvvдийн дунд худаг бариад єгчихєєр тэгтлээ их мєнгє орохгvй л санагдана. Лав ганц тэрбум тєгрєгт хангалттай зохицуулчих л зvйл.

Єнєєдєр манай улсад албан бус тоогоор 6000 гаруй єрх тог цахилгаангvй байгаа юм. XXI зуунд дэлхий нийтдээ хєл нийлvvлэн алхаж явна л гээд байдаг яг vнэндээ хэн, хаана хєл нийлvvлээд байна вэ. Эд нар лав биш. Ингэж хэлсэн нєхєд л ёстой жинхэнэ зэрэгцэн яваа биз.

Хатуухан хэлэхэд тєр засаг хотын хєдєєд амьдарч буй эдгээр хvмvvсээ ард тvмэн биш гэж vзсэн байж таараа. Орон сууцанд орох чадалтай нь тєрийн бодлогод хамрагдаж, оромжоо сэлгэж ч чадахгvй нь хєсєр гээгддэг нь хорвоогийн жам болчихсон уу, аль эсвэл тєрийн тємєр нvvр гээч нь энэ vv.

Горимын санал байна аа. Голын усаар ундаалж, лааны гэрэлд хичээлээ давтаж, хоолоо бэлдэх ‘’хотын хєдєє’’-гийнхний амьдралыг тєр засгийн ноёдууд мэдэхгvй, ойлгохгvй байгаа юм бол єєрсдийг нь гишvvн бvрийн тоогоор 76 цаг ундны усгvй, тог цахилгаангvй амьдруулья.

П.Гал

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих