ТАНИЛЦ: ОФФШОР БҮСЭД ДАНС, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ 20 АЛБАН ТУШААЛТАН
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ.
Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд УИХ-ын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүлжээ.
№
|
Мэдүүлэг гаргагч
|
Албан тушаал
|
Хамаарал бүхий этгээд
|
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
|
Тайлбар
|
1
|
Сү.Батболд
|
УИХ-ын гишүүн
|
Хүү, ах
|
Их Британийн Виржинийн Арал
|
Хувьцаа шилжүүлсэн
|
3
|
Т.Амарсайхан
|
Монголбанкны газрын захирал
|
Нөхөр
|
Их Британийн Виржинийн Арал
|
Хувьцаа шилжүүлсэн
|
4
|
С.Ганбат
|
Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга
|
Дүү
|
Хонконг
|
Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан
|
Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.
№
|
Мэдүүлэг гаргагч
|
Албан тушаал
|
Хамаарал бүхий этгээд
|
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
|
Тайлбар
|
1 | Л.Энх-Амгалан | УИХ-ын гишүүн | Охин | Сингапур улс | Үл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг. |
2 | Б.Дэлгэрсайхан | УИХ-ын гишүүн | - | Швейцарь улс | 2 данс эзэмшдэг |
3 | Б.Асралт | Гаалийн ерөнхий газрын дарга | Дүү | Хонконг | Цалингийн данс эзэмшдэг |
4 | Б.Соёлмаа | Авлигатай тэмцэх газрын ажилтан | Дүү | Ирланд улс | Харилцах данс эзэмшдэг |
Сингапур дахь Элчин сайдын яам: | |||||
5 | С.Амардөлгөөн | 2 дугаар нарийн бичгийн дарга | - | Сингапур улс | Цалингийн данс эзэмшдэг |
6 | Ж.Соёлмаа | 2 дугаар нарийн бичгийн дарга, консул | - | Сингапур улс | Цалингийн данс эзэмшдэг |
Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар: | |||||
7 | Л.Пүрэвсүрэн | Байнгын төлөөлөгч | Эхнэр, охин | Швейцарь улс | Цалингийн данс эзэмшдэг |
8 | А.Ариун | 1 дүгээр нарийн бичгийн дарга | Нөхөр | Швейцарь улс | Цалингийн данс эзэмшдэг |
9 | Э.Батзориг | Байнгын төлөөлөгчийн орлогч | - | Швейцарь улс | Цалингийн данс эзэмшдэг |
10 | Н.Ачгэрэл | Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх | - | Швейцарь улс | Цалингийн данс эзэмшдэг |
11 | Д.Мөнхжаргал | Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх | Эхнэр | Швейцарь улс | Цалингийн данс эзэмшдэг |
12 | Б.Золтуяа | Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх | Нөхөр | Швейцарь улс | Цалингийн данс эзэмшдэг |
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа | |||||
13 | С.Эрдэнэ | Ерөнхий консул | - | Хонконг | Цалингийн данс эзэмшдэг |
14 | Б.Галданжамц | 3 дугаар нарийн бичгийн дарга | - | Хонконг | Цалингийн данс эзэмшдэг |
15 | Б.Мөнгөн | Консул | - | Хонконг | Цалингийн данс эзэмшдэг |
16 | С.Сатай | Консул | - | Хонконг | Цалингийн данс эзэмшдэг |
Эх сурвалж: АТГ
URL: