Б.Бат-Эрдэнэ: А.Сүхбат гишүүнд хэлэхэд, халдашгүй байдлыг “Яаж ч ЗОРГООРОО АВИРЛАСАН БОЛНО гэж боддогоо боль”
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордон дахь албан өрөөндөө бөхийн холбооны маргаантай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ:
“1990 оны Ардчилсан нийгмийн шинэчлэлтэй зэрэгцэн Монголын үндэсний бөхийн холбоо гэж байгууллага эвлэлдэн нэгдэж байгуулагдсан 28 жилийн түүхтэй байгууллага юм. Дүрмээрээ дөрвөн жилд нэг удаа Их-Эе хуралддаг жишигтэй. Өнөөдрийн энэ маргаан 2002 оны ээлжит дөрөвдүгээр Их Эе-ээс эхлэлтэй гэхээр 16 жилийн хугацаанд болж буй юм. Ингээд энэ жил ээлжит Их-Эе хурал болсон. Миний хувьд энэ хурлаараа ч асуудлаа цэгцлэх нь зүйтэй гэж үздэг. Гуравдугаар сарын 24-нд ээлжит хурлаараа бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх асуудлаа хэлэлцэн батласан юм. Хуучин дүрмээрээ бол тэргүүн гэдэг нь гол эрх мэдэл бүхий гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан. Удирдах зөвлөлөө даргалдаг байсан. Харин шинэ дүрмээрээ бол гүйцэтгэх зөвлөл нь тусдаа, удирдлага нь тусдаа, цэцдийн зөвлөлийн дарга нь тусдаа байх юм. Би бол бөхийн өргөөнд ямар нэг цалин, өрөөгүй. Тэргүүн дэд, тэргүүн хоёр ийм байхаар бүтэцтэй болсон юм. Ингээд хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрмэнд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа юм.
Ц.Магалжав тэргүүтэй холбооны шинэ удирдлага энэ олон жил нөгөө талд явсан улсын заан Ж.Ганболдтой утсаар ярьхад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ.Гэхдээ та нар Цэцдийн зөвлөлийн хурал хийгээд тэргүүлэгчдээ сонгоод гүйцэтгэх захирлаа томилохдоо Р.Нямдорж, Д.Данзан гэх мэтийн хуучин хүмүүсээ л тавих байхдаа гэхэд нь залуучууд маань тийм юм байхгүй ээ. Бид бүх удирдлагыг авсан. Шинэ тэргүүн дүрмээрээ ч тэр бидний шаардлагаар ч тэр нэг саналтай 15 тэргүүлэгчдийн нэг гэсэн. Тэгэхэд нь за тэгвэл та нар сонгоод явахаар чинь харж байж болно” гэсэн л хариу хэлсэн юм билээ.
МҮБХ-ны Гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаярыг томилоод ажиллуулж байгаа. Дэд тэргүүнээр Улсын заан Ц.Магалжав сонгогдоод ажиллаж байгаа. Залуучууд маань дахин санал санаачлага гаргаж Бөхийн холбооны тэргүүн гэгдэж байгаа Л.Чинбат, дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, цэцдийн зөвлөлийн дарга асан Ү.Хүрэлбаатар нар дээр очоод хэлэлцээ хийсэн юм билээ. Хурлын протокол нь байна.
Их-Эе-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон учраас энэ өөрчлөлтөөрөө хурлаа дахин хийе гэхэд нь А.Сүхбат гишүүн “Ийм бүрэлдэхүүнээр хурлаа хийхэд асуудалгүй” гэж ярьжээ. Ингэхэд нь Б.Гантогтох “Ийм бүрэлдэхүүнээр хуралдвал БА аварга гараад ирнэ” гэхэд нь Л.Чинбат “Ийм бүрэлдэхүүнээр хоёр талаасаа хуралдвал Бат-Эрдэнэ аварга ч, би ч дэвшихээ больё” гэж ярилцаад гарын үсгээ зуралцсан юм билээ. Энэ асуудлаа надад хэлэхэд нь би ч татгалзах юм алга гэдгээ хэлсэн. Намайг дэвшүүлэхгүй гэсэн ч би хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн.
Энэ үед Ж.Мөнхбат аварга маань бурхан болж уй гашуутай байхад хэвлэлүүдтэй хаалтын гэрээ хийж дайралт хийж зохион байгуулахаа болиочээ гэж ярьсан юм билээ. Гэтэл тэр орой нь нөгөө нөхдүүд бөхийн өргөө рүү дайрсан байсан. Зөвхөн 2017 оны 5 сарын 28-нд Л.Чинбатыг сонгосон шиг хэд хэдэн удаа ээлжит бус Их-Эе хурал болж байсан юм. 2002 оноос хойш ээлжит бус Их-Эе хурал хийж, бөхийн өргөөг дайрч эзэлсэн тохиолдол 5-6 удаа болж байсан юм билээ.Энэ хурлууд нь шүүх дээр очоод хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлүүлсэн байдаг. Би бол Л.Чинбатыг даргаар нь томилсон гурван шатны шүүхийн шийдвэрийг олж хараагүй байгаа. Жаахан тэвчээртэй байж болно доо. Тэрийг хүлээхгүй үймээн самуун дэгдээж, өндрөө аваад байгаа юм. Ингэж өндрөө авах асуудал ч биш. Баримттай, факттай ярьсан асуудал дээрээ л ярих хэрэгтэй” гэв.
ESA— Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түүний шавь улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зодсон асуудалд ийнхүү хариулав.
— Муулвал хойд талын хар овоохой гэдэг шиг муу юм л болвол Б.Одхүү гэдэг болж. Биед нь халдсан асуудал байхгүй гэдгээ ч өөрөө надад хэлсэн. А.Сүхбат гишүүний хувьд хэлэхэд гишүүний халдашгүй байдал гэдгийг бид яаж ч зоргоороо байж болно, юу ч хийж болно гэж боддогоо болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын гишүүн хууль батлан гаргах, энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь л халдашгүй байдлыг нь дархлаажуулж байгаа болохоос биш өөрөө энд тэнд очоод нийгмийг турхирчихаад халдашгүй байдал гэдэг заалтын ард нуугдах гэж яриад байж болохгүй. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдсон хүн. Надад ямар ч халдашгүй эрх байхгүй. Хаана ч би энэ эрхээрээ түрий барьж үзээгүй гэлээ.
Эх сурвалж: http://ekhsurvalj.mn/news/view/5331
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХООЛОЙГИЙН ЦАМЦААР НЬ БООГООД УЛАЙЛГАЧИХСАН ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ОДХҮҮ ГЭЖ ТОМ БИЕ ХООСОН ТОЛГОЙ ХОЁРТОО ЭРДСЭН ШОРОНГИЙН ХАДААС НЭГ Л ӨДӨР ХҮН АЛЖ БАЙДАГТАА ОЧИНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. БАТЭРДЭНЭ ЭНЭ ХУЛГАЙЧДАА ХИР ХАЛДААХГҮЙ ЮМАА ЭЛГИЙН ГАР МИНЬ ЧИ УИХ ХУРАЛД 4 ЖИЛ БӨГЛӨӨС БОЛЖ СУУЧААД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮУ ХИЙСИЙН?
Зөв дөө БАТЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ
А.Сүхбат шоудахаа боль
Suhbat bolon uwsiin lagainuud bugd zail
Хэрээ хэрээнийхээ харыг гэгчээр та нар бүгд арьсаа хамгаалах гэж ялаас мултрах гэж хамаг байдгаа зарж УИХ-д сонгогдоод одоо шархаа нөхөх гээд юун улс орноо бодохтой байгаа биз дээ.Ялангуяа энэ удаагийн хуралд МАН-аас арай л гажиг гишүүд олноороо сонгогдсон шүү.
ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ ЧИНЬ СҮХБАТ ШИГ ОЛЗ ХАЙЖ ШУНАЛТААД БӨХИЙН ӨРГӨӨГ ЭЗЛЭН ДЭЭРЭМДЭЭД ДОТОР НЬ УНТАЖ БАЙГААД ХАМААРАХГҮЙ БАЙХ.ХАРИН ГАЗАР ДЭЭРЭЭҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДСАН АЖГУУ.
Quand les mots sont dits, l’eau benite est faite.
Thank you
bulk