Н.Энхбаярын фэнүүд баас шидэв

Манай улсад шударга ёс алдагдаж байна хэмээн өмгөөлөгч нар үзэж “Шударга ёс” хуульчдын хөдөлгөөнийг байгуулжээ. Харин энэ хөдөлгөөн нь Н.Энхбаярт хамаатай шударга ёсыг хамгаалах талаар илүү ажиллах бололтой.
Уг нь тус хөдөлгөөний зорилго нь шүүх засаглал болон хууль хяналтын байгууллагаар хэрэг маргаан ший¬дэгдэх явцад эрх нь зөрчигдөж буй иргэд, улс төрийн зүтгэлтэн, сэ-гүүлч нарт туслах цаашлаад нийгэмд шударга ёс тогтоохын төлөө нэгдэж байгаа гэдгийг үүсгэн байгуулагч О.Баасанхүү ярьж байв.  Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж улс төрийн зорилгоор зохиомол хэрэг үүсгэн, улс төрийн өрсөлдөгчөө гэм буруутай хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, сэтгүүлч А.Баатархуяг  түүний эхнэр Г.Уянга нарыг гэр бүлээр нь зохион байгуулалттайгаар шүүхээс  ялласан нь  хууль бус үйлдэл хэмээн тэмцэж байгаа юм. Тэд МАХН-ын гишүүн ахмадуудын дэмжлэгтэйгээр жагсаал цуглаан зохион байгуулж, Н.Энхбаярын туслах асан Б.Тулгыг батлан даалтаар гаргаж чаджээ. Харин тус хөдөлгөөний жагсаалд ахмадууд жагсахдаа төрийн байгууллага гялгар уутанд хийсэн баас шидэж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих