Б.Булган ТЕГ-т дуудагдаж нууц материалд гарын үсэг зуржээ
Өнөөдөр ТЕГ-аас Ардпчилалын алтан хараацай С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг дахин дуудаж гарын үсэг авсан гэнэ. Чухам ямар учраас дахин дуудаж гарын үсэг авсан гэдгийг тодруулахад түүний өмгөөлөгч “Нууц алдагдсан, эрүү үүсгэгдсэн зүйл огт байхгүй. Харин нууц алдагдчихвий дээ хэмээн болгоомжилж гарын үсэг зуруулсан” гэснээс өөр хариу өгсөнгүй.
Уг хэрэг 19 жилийн өмнө бусдын гарт хөнөөгдсөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны хэрэг бөгөөд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй ч одоогоор нэр бүхий гурван этгээдийг уг хэргийг үйлдсэн хэмээн үзэж яллаад байгаа билээ.
URL: