Г. Баасан авилга битгий хэл орон байрны хулгайн хэрэг илрүүлж чадах чадваргүй хүн

19867

Би уг нь улс төрийн холбогдолтой юм бичих дургүй , гэхдээ энэ удаа тэссэнгүй , яагаад гэвэл улс төрчид, төрийн тусгай алба руу орох гэж байгаа нь хэтэрхий ёс зүйгүй юм . Уг нь Баасан авилгатай тэмцэх газрын дарга болохын тулд эхлээд мөрдөн байцаагчаар ажиллаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх , хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа болон гүйцэтгэх ажил хийж чаддаг байх хэрэгтэй . Тэгж ажиллаад гэмт хэргүүдийг илрүүлж чадаж байвал дарга болж болно өөрөөр хэлбэл мэргэшсэн учир.

Авилгатай тэмцэх газрын дарга наад зах нь мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын туршлагатай өндөр чадвартай байж доод албан тушаалтаны ажлыг үнэлж цэгнэж тухайн байгуулагыг төлөөлнө. Гэтэл өөрөө А үсэггүй мэдлэггүй чадваргүй хүн хүнээс яаж ажил шаардах вэ . Ёстой мэддэггүйд эрээн цоохор гэдэг үлгэр болно . Мөрдөн байцаагч нэг л алдаа гаргавал бүх хэрэг замхарна бас өөрөө хэрэгтэн ч болох өндөр эрсдэлтэй ажил . Бүх процесс заавал хуулийн үг үсэг таслал бүрийн дагуу байх ёстой л доо , Баасан авилга битгий хэл орон байрны хулгайн хэрэг илрүүлж чадах чадваргүй хүн .

чаддаг юм бол цагдаад ирээд 1 жил ажлаад харуулах хэрэгтэй , төрийн тусгай албаны үнэлэмж ингэж доошоо орж улс төрч нар шургалахаар ярьж байгаа нь монголын эмгэнэл, монголын нийгмийн ялзралын сонгодог жишээ .

Хүн яаж явбал хэт өндөрт гарч, их хол явж сүүлдээ юу ч гэж ярьж болдгийн том жишээ . . . . Энэ үйл явдал бол гол нь Баасан гэх хүнд ч биш юм , улс төрчид улс төрийн бүх албан тушаалд байгаа хирнээ ханахгүй дараа нь төрийн захиргааны болон үйлчилгээний байгуулагыг хувааж авч дуусаад одоо төрийн тусгай албыг авах гэж байгаа нь аймшигтай , Уг нь АТГ-н өмнөх дарга нар тодорхой түвшиний хэрэг бүртгэх мөрдөн байцаах . гүйцэтгэх ажлын туршлагатай хүмүүс байсан гэхдээ надад бол хангалтгүй санагдаж байсан тиймээс тэр хүмүүсээс ахиулах хэрэгтэй буюу бүүр нарийн мэргэшсэн хүн тавьж байж ажил урагшлана . Энэ алба чинь улс төрийн албан тушаал биш төрийн тусгай алба шүү дээ

Өлзийсайхан Өлзий


URL:

Нэр: зочин Огноо: 19 April 2018

Цагдаа дарга бүү бухимдаа, аргаа бараад л жишиж хэлсэн болохоос Баасан цагдаа болно гэж юу байхав дээ

Нэр: Элбэг Огноо: 19 April 2018

Энэ авгай болвол яасан юм бэ. Элбэг, Баттулга нараас авсан мөнгө байшиндаа зүгээр гэдсээ илээд хэвтэж бнхгүй ханаж цадахгүй бгаа юм бхдаа. Арай энэмуу авгайг тавих гэж мангартах биш бгаа даа

Сэтгэгдэл бичих