Журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна

d2a3f4d8751a441fa89b29ff721c105b_20180418024455Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар  НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна.

Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын төсөлтэй холбогдуулан дараах мэйл хаягаар саналаа илгээнэ үү.

            Цахим хаяг: naraa_880518@yahoo.com

  Холбогдох утас: 11-321807

HИТХ-ын Ажлын алба 


URL:

Сэтгэгдэл бичих