Түймрийг унтраахаар ажиллаж байна

ad957c1699d6d604a65442705fddfe4f_x3Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг долоон аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 24 га ой, 31984 га хээр, нийт 32008 га талбай  шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 253 алба хаагч, 21 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 21 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 610 иргэн, 69 автомашин, 53 мотоцикль, 39 морь, нийт 884 хүн, 92 автомашин, 53 мотоцикль, 39 морьтой ажилласан байна.

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 136 иргэн, 5 автомашин, 8 мотоцикль, 31 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих