НД-ЫН ЛАВЛАГААНЫ МАЯГТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

19849

БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх тохиолдол цөөнгүй. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газар БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран хуурамч лавлагаа гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах болсныг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

 “Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчлэн өөрчлөлт оруулсан. Хамгийн гол хийгдэж эхэлсэн ажил бол танай ЭСЯ болон төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тус лавлагаа мэдээллийн үнэн зөв эсэхэд давхар хяналт тавих боломжийг олгож байна. Мэдээж иргэд даатгуулагчийн хувийн нууцтай холбоотой учир зөвхөн виз мэдүүлэгчийн лавлагааны кодоор ганцхан тэр хүний мэдээллийг л шалгах боломжтой” гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт  хэлсэн юм.

Лавлагаа мэдээллийг хуурамчаар үйлдсэн этгээдийн виз мэдүүлэх эрхийг хоёр жилээр хааж, Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч ажилладаг тул гэмт хэргийн шинжтэй тус үйлдэлд оролцохгүй байхыг иргэд, даатгуулагчид та бүхэнд анхааруулж байна.

http://www.24tsag.mn/a/161298


URL:

Сэтгэгдэл бичих