Ашигт малтмалын газрын“аймаар” эмэгтэй
Улс төрчдөөр хамгаалуулсан эмэгтэйн авлигын хэрэг
Уул уурхайн компанийн уулын ажлын төлөвлөгөө батлагдаж байж ажил хийгддэг ёстой. Тэр төлөвлөгөөг дээрх хэлтсийн мэргэжилтнүүд баталж өгдөг байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниудын ирэх жил ажлаа хэвийн үргэлжлүүлэх үү эсвэл нам зогсох уу гэдэг нь тэр эмэгтэйгээс шалтгаалдаг байна. Үүнийг тэр эмэгтэй овжин ашигладаг. Бүр авлига хээл хахуул авдаг өөрийн гэсэн дүрэм журам дэг жаягтай ажээ. Уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар ирсэн компаниуд хамгийн түрүүнд тэр эмэгтэйд бичиг баримтаа өгдөг.Айж, чичирсэн амьтан уулын ажлын төлөвлөгөөгөө бариад ирдэг гэнэ. Нөгөө эмэгтэй өрөөндөө ярвайсан амьтан сууж байдаг. Ирсэн бичиг баримтыг нь үзэж байгаад “Чи юун хачин юм хийгээд ирдэг юм бэ. Энэ чинь засвартай юм байна. Энэ алдаагаа засаад ир” гээд явуулчихдаг байна. Нөгөө хүн нь “Хаана ямар алдаа, засч залруулах зүйл байгаа юм бол” гээд асуугаад л бурууддаг байна. Нөгөө хүүхэн “Эргүү тэнэг мал минь ямар алдаа гаргаснаа мэдэхгүй байж яах гэж ирсэн юм. Тэнэг п…..вэ. Эргүү мал. Эндээс зайл тэнэг новш минь” гээд л орилж, чарлаад эхэлдэг байна. Ямар засвар хийхээ мэдэхгүй болсон уул уурхайн компаниуд тэр эмэгтэйн танил тал, ах, дүү хамаатан садан, арван жилийн анги, оюутны найзууд гээд л авлига дамжуулж болох хүн бүрийг хайдаг байна. Нөгөө хүүхэн ч авлига авах аргаа сайн мэддэг байна. Тэр эмэгтэй мөнгөө бэлнээр авдаг. Өөр хүний нэр дээр байдаг утсаар холбоо барьж, мессеж бичдэг гэнэ. Бүр мөнгөө тэнд тавиад яв. Тэнд тийм хүн мөнгө авна гэж хүртэл ярьдаг байна.
Тагнуулын ерөнхий газраас түүнийг шалгаж байна
Тагнуулын ерөнхий газраас Ашигт малтмалын газрын хэд хэдэн хүнийг шалгаж эхэлжээ. Уул уурхайн компаниудын хуурамч нөөц батлуулдаг. Үүнийг нь залилангийн гэмт хэрэгтнүүд ашиглаж өндөр үнээр зарж борлуулдаг хэргийг шалгаж байгаа аж. Мөн гадаадын компаниудад нүүрс, алтны нөөцтэй ордуудын мэдээллийг худалдан борлуулдаг ноцтой баримт байгаа аж. Дээрх хэрэгт тус газрын эмэгтэй холбогдоод байгаа гэнэ.
Ашигт малтмалын газрын аймаар эмэгтэйн нэгэн компанийн удирдах албан тушаалтныг доромжилж хэл амаар доромжилж байгаа гар утасны бичлэг, авлига авсан баримтыг уншигч та бүхэнд удахгүй хүргэх болно.
Эх сурвалж:www.offshore.mn
Б.Оюунгэрэл
URL: