Г.Баасан АТГ-ын дарга болох хууль зүйн шаардлага хангасан уу

баасан(5)Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр /2018.04.16/ хийж, авлигын эсрэг ард түмний индэр болж, хошуучлан ажиллахаа мэдэгдсэн.

Ингэхдээ тэрбээр авлигын тухай мэдээллийг тус зөвлөл хүлээн авахаа ч мэдэгдэв. Түүнээс сэтгүүлчид “АТГ-ын даргад таны нэр дуулдаж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ” гэсэн асуултыг асуухад “Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” гэсэн хариу өгсөн.

УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн билээ. Үүний хариуд АТГ-ын дарга Х.Энхжаргал сэтгүүлчдийн тавьсан асуултад “За яахав ээ, бүгдээрээ л тэгж байгаа ш дээ. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажлаа явуулж байгаа. Үүнийг хэн яаж дүгнэх нь тухайн хүмүүсийн л асуудал” гэсэн тайлбар өг юм.

Х.Энхжаргал нь 2016 онд АТГ-ын даргаар томилогдсон. Түүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу 2022 онд дуусна. АТГ-ын даргад тавигддаг шаардлага нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай гэсэн хуулийн заалттай.

Г.Баасан 2009-2012 онд ХИС-д суралцаж, хуульч болсон. Тэгэхээр Г.Баасан АТГ-ын дарга болно гэдэг хуулиар бол мөрөөдөл. Мөн Г.Баасан нь аль хэдийн тэтгэврийн насанд хүрсэн учраас албан тушаалд томилогдох ёсгүй.

Тэгээд ч АТГ-ын дарга болгох асуудлыг олон нийт шийдэхгүй. АТГ-ын даргад хэн нэгнийг санал болгох эрх Ерөнхийлөгчид байгаа бөгөөд УИХ-ын олонхийн саналаар дэмжих эсэхийг шийднэ

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих