Эмнэлэг нь унаагүй байхад “ЛАНД-200” авсан Засаг дарга О.Бат-Эрдэний толгойг илээд өнгөрөх үү …

10-3(172)Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дундговь аймагт ажиллахдаа иргэдтэй уулзсан. Өдгөө дарга нараас айж бэргэхээ байсан иргэд асуудлыг нүүрэн дээр шууд хэлдэг болсон Уулзалтын үеэр иргэд аймгийн дарга нарын тансаглал, ард иргэдийн амьдлын доройтол тэнгэр газар шиг ялгаатай болсоныг ил тод хэлсэн. Тус аймагт 140 сая төгрөгний санхүүжилтийг гаргаж чадаагүйгээс сүүлийн хоёр жилд нэг ч цэцэрлэг бариагүй гэнэ. Аймгийн эмнэлэг нь түргэн тусламжийн тэрэггүй таг суугаад байхад Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь 195 саяар “ланд-200” авч хөлөглөжээ. ЗДТГ-ын дарга нь бас дуталгүй төсвийн 70 сая төгрөгөөр унаагаа юүлжээ. Ингээд зогсолгүй Засаг дарга албан өрөөгөө бараг 100 гаруй сая төгрөгөөр засуулсан гэнэ. Иргэд энэ бүхнийг уулзалт дээр Ерөнхий сайдад ил тод хэлсэн болов ч шудрага бус явдалтай “эвлэрдэггүй” гэдэг тэрээр задарсан Засаг нарт нэг ч хатуу үг хэлсэнгүй. Иргэдийн гомдол ийнхүү хаданд хашгирсан мэт болоод өнгөрчээ. Ерөнхий сайд болохоосоо өмнө 60 тэрбумынхантай нэгийгээ үзнэ гэж байсан У.Хүрэлсүх энэ талаар дорвитой нэг ч зүйл хйисэнгүй. Харин ч эвлэрч танхимын хугасыг нь дайтна гээд байсан талынхан нь дүүргэж байна. Сүхбаатар аймгийн Засаг даргыг огцруулсан ч энэ ч өөрөө зориглож хийсэн гэхээсээ илүүтэйгээр Ерөнхийлөгчын шахалт байсан. Ийнхүү дээрэсээ эхлэн төсвийн мөнгийг үр ашиггүй зориулалтын бусаар үрж тансаглагчидтай эвлэрэнгүй хандаж байна. Дундговьчууд задарсан дарга нартаа хатуухан  банга хүртээхийг хүссэн ч У.Хүрэлсүх  хүний урманд амнаасаа ганц ч загнах үг унагасангүй.

NUUTS.mn


URL:

Нэр: ийм л байна Огноо: 18 April 2018

ядарсан АН-ийнхан матрын нулимс унагаж дуусахгүй нь дээ ард түмэнд энэ удирплага үнэхээр таалагдахгүй бол 2020 дүнгээ тавина шдээ факт бол ингэж шантааж хийх л зориолготой сайт шдээ хөөрхий

Нэр: Зочин Огноо: 19 April 2018

Аргагүй ш дээ бүгд хамт идэлцэж бгаа юм чинь юу хэлэх вэ дээ дээр доргүй ийм бноо

Нэр: zochin Огноо: 20 April 2018

Эмнэлэг нь огт машингүй гэж сонсоогүй. Хөдөө гадаа унахад гүжир гээд хэзээнээсээ л 96 машиныг хэрэглэдэг биздээ. Худлаа улс төржиж хүн буруутгахаа болиоч. Ер нь АНамынхан ажлаа гайгүй хийгээд нэр хүндтэй болоод ирэхээр ийм хачин хэнд ч хэрэггүй хөгийн дайралтууд хийдэг ш дээ. Харин ч энэ засаг ажлах гайгүй л хийгээд байгаа бололтой.

Нэр: Тулгаа Огноо: 20 April 2018

За манайхаан одоо болноо. Фэйсээр ч дайраад л, хаа сайгүй дайраад болиоч. Орон нутгаа боддог хүмүүс аль хэдийн шийдэгдсэн асуудлаар улс төр хийхээ боль. Залхаж байна.

Нэр: Тулгаа Огноо: 20 April 2018

Harin heleed yuhev. Surtei asuudal alga. Huvidaa hurungu zavshsan yum bodsiin. Zoloo, Anhaa anduudaa odoo bolnoo.

Нэр: zochin Огноо: 23 April 2018

Albandaa mashin avsan baihad erunhii said yah yostoi gej. Soliotou yum

Сэтгэгдэл бичих