100 САЯ төгрөгийн хоёр азтан тодорлоо
Е баримт сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.
Энэ удаагийн сугалааны азын дугаар 70171034
Уг тохирлоор:
50 мянган төгрөгийн азтан 16,920
200 мянган төгрөгийн азтан 1,849
Нэг сая төгрөгийн азтан 186
5 сая төгрөгийн азтан 16
10 сая төгрөгийн азтан 1 азтан тодорсон бол 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Супер шагналын 53451362 дугаартай хоёр сугалаа тодорсноор 100 сая төгрөг хожлоо.Супер шагналын 100 сая төгрөгийг хоёр азтан тэнцүү хувааж авах журамтай.
URL: