АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг хамгаалдаг “том дарга” хэн бэ?!

1b40aae8b935cfa47092acc8a1f4c49b

Хариуцсан сургуулиу­дынх нь санхүү, аж ахуйн үйл ажиллагаанаас илэр­сэн зөрчлүүдээс харахад АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг солих хангал­ттай үндэслэл байж болохоор байгаа. Бидний хамгийн сайн мэддэг Японд байсан бол энэ эрхэм аль эрт албан тушаалаа өгчихсөн байгаа.

Учир нь тэнд албан тушаалтнуудынх нь ёс зүй, ёс суртахуун дээд зэргийн хяналтад, бас өөрсдийнх нь ухамсарт байдаг юм.

Харин манайд эсрэ­гээ­рээ, гүрийгээд л байна.

АН-ы “Нэг ардчилал”-ыг үүсгэн байгуулагчдын нэг гэгддэг Г.Батбаатар захирал Боловсролын сайд Л.Гантөмөрийн үеэс АШУИС-д “дархлагдаад” байгаа гэх юм билээ.

Гэвч энэ албан тушаал­д суух хугацаандаа бусдад эргэлзээ төрүүлсэн дэндүү олон асуудалд нэр холбогджээ. Үнэхээр удир­даж яваа сургуулийнх нь үйл ажиллагаа сайн, сайхан байгаа юу гэвэл тийм биш гэсэн үг.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хотын зүүн захад Ботаникийн цэцэр­лэгт хүрээлэнгийн ор­чимд баригдаж буй тус сургуулийн эмнэлгийн болон сургуулийн барил­гын цогцолбор болон төв сургуулийнхаа “Эко цогцолбор”, Нүүр ам суд­лалын сургуулийн барил­гыг санаачилж, бүтээн байгуусан гэж өөрөө байн­­га ярьдаг. Гэтэл эдгээр том” ажлуудын гүйцэтгэл бүрийн цаана нь дандаа их мөнгө яриг­даж Г.Батбаатар захирлыг баллаад байдаг юм. Энэ бүхнийг хийхдээ тэр дан­даа санхүүгийн алдаа, зөрчил гаргаж байсныг аудитын шалгалтуудаас ч, харж болохоор байгаа юм. Ер нь бол сургуулийн шинэ цог­цолборын барилгын ажлыг тендерээр олон компаниар хувааж хийл­гүүлдэг гээд яривал их юм байгаа гэдэг. Мэдээж төр, засгаас төлөв­лөөд шийдчихсэн, гэ­рээ, хөрөнгө мөнгө нь зурагдчихсан ямар ч ажлыг түүний оронд байсан хэн ч хийж л таарна.

Гэхдээ түүнийг захирал болсноос хойш АШУҮИС-ийн үйл ажил­лагаа, санхүүгийн үйл ажиллагаа, түүний өөрийнх нь мэргэжлийн болон хувь хүний ёс зүй­тэй холбоотой, бас оюут­нуудын төлбөр мөнгөний асуудлыг хөндсөн янз бүрийн хэл ам, зөрчил, дутагдал олон гарсан байдаг. Ихэнх нь олон нийтэд ил болдоггүй тэгсхийгээд чимээгүй болдог. Үүнээс гадна УКТЭ-ийн өөдөөс хар­сан ганц сургуулийг л АШУҮИС гэж хүмүүс эндүүрдэг талтай. Эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой мэргэжилт­нээр хангадаг, төрийн өмчит АШУҮИС бол ганц сургууль биш салбар есөн сургуультай, эдгээрт 21 мэргэжлээр суралцдаг 10 гаруй мянган оюутантай, үүнийг дагасан олон бай­шин сав, хөрөнгө хогшил­той. Санхүү талаасаа гэхэд л зөвхөн 2017 оны хувьд орлогоо 32 тэрбумаар, зар­цуулах зардлаа 37 тэр­бумаар төсөвлөсөн яах аргагүй том “айл”. Энэ бүгдийг Г.Батбаатар захирал л удирддаг.

Аудитын байгууллагаас тус сургуулийн 2017 оны сан­хүүгийн тайланд хийсэн аудитаас илэрсэн за­рим зөрчлийг энд ил болгоё. АШУҮИС-ийн удирдах шатны 90 албан хаагчид оны эхэнд А/01 тоот тушаалаар цалин тогтоохдоо сард 117,1 сая төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгох шийдвэр гаргаж, ур чадварын нэмэгдлийг бүтэн жилээр олгосон нь төсвийн хөрөнгө үр нөлөөгүй зарцуулагдах эрсдлийг үүсгэсэн байна” гэж зөрчил арилгуулах тухай албан бичигт дурд­жээ. Хүн тус бүрээр тооц­вол овоо их мөнгө. Нөгөө талаас нь бодоход үүнийг авч байгаа 90 удирдах ажилтан татвар төлөгчдийн хөрөнгөөс бус Г.Батбаатар захирлын эрийн сайндаа өгч байгаа нэмэгдэл шиг л бодож байгаа. Өгүүлэхгүй бол өгүү­лэх­гүй шүү дээ. Тэгэхээр тэд яаж “Г.Батбаатар захирал муу ажиллаж байгаа” хэлж чадах вэ. Тэгвэл үүнийг аудитын байгууллага зөрчил гэж үзжээ. Энэ нь ЗГ-ын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар тушаалаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэж­лийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 5-д “ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг улирал тутам хэлэлцэн шийдвэрлэж байна” гэж заасныг зөрч­сөн байгаа аж. Тиймээс удирдах ажилчдын ажлыг улирал тутам дүгнэж, түүний үр дүнгээр ур чадварын нэмэгдлийг захирлын шийдвэрээр олгож хэвшин зөрчлийг арилгаж, давтан гаргах­гүй байхыг АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, СЭЗГ-ын дарга Д.Нацаг­дорж нарт аудит­ын бай­гууллага хариуцуулж, үүн­ийг зассан эсэх тухай биелэл­тийг 2018 оны есдүгээр сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх­ийг шаардсан байна. Тус газраас АШУҮИС-ийн 2017 оны санхүүгийн тайлан­гийн аудитаар илэрсэн бас нэг зөрчил. Нийт сургуулийн хэмжээний 15 салбар, нэгжийн бараа, материалын худалдан авалтын 4,9 дүгээр сарын орлогын дүнг нэгтгэхэд 102 иргэнээс 67,7 сая төгрөгийн, 236 аж ахуйн нэгжээс 159,9 сая төгрөгийн нийт 227,6 сая төгрөгийн худалдан авалтыг хийсэн байна. Үүнийг ЗГ-ын Цахим төлбөрийн баримтын сис­темд бүртгэгдсэн худалдан авалттай тулган баталгаажуулалт хийхэд зөвхөн 31 иргэн, аж ахуйн нэгжийн 24,5 сая төгрөгийн худалдан авалт бүртгэлтэй, 307 иргэн, аж ахуйн нэгжийн 203,1 сая төгрөгийн худалдан авалт бүртгэлгүй байжээ. Энэ бол бүтэн жилийн бус зөвхөн 4, 9 гэсэн хоёрхон сарын худалдан авалтаас илэрч байгаа зөрчил юм. Тэгвэл энэ нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т “Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий  төрийн байгуул­лагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримт­лан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үг аж. Тийм учраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасан “Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт, албан шаардлага өгөх…” гэсэн заалтыг үндэслэн тусвийн зарлагын худалдан авал­тын гүйлгээг хийхдээ Е-баримтад бүртгэгдсэн анхан шатны баримтыг үндэслэн гүйлгээг хийж зөрчлийг арилгаж, дав­тан гаргахгүй байхыг Үндэс­ний аудитын газрын “Зөр­чил арилгуулах тухай” АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарт хаягласан албан бичигт дурдсан байна. Энэ мэтээр тус сур­гуулийн 2017 оны санхүүгийн тайлангаас аудитын байгууллагын илрүүлсэн зөрчил дутагдал цөөнгүй байх бөгөөд энд заримыг нь л ил болгов. Үүнээс өмнө БСШУСЯ-наас хийсэн аудитаар ч санхүүгийн олон “но” ил болсон байдаг бөгөөд үүнээс ч олон зөрчил гарах учиртай, ноцтой хэсгүүдийг нь тодорхой бус шалтгаанаар шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн дүгнэлтэндээ оруулаагүй байсан тухай гомдол ч тухайн үед гарч байв. Энэ­хүү аудитаар тус сур­гуулийн санхүүгээс гүйл­гээний үр дүнг тооцдоггүй, гүйцэтгэлийн баримтууд санхүүгийн баримтанд байхгүйолон зөрчил ил болжээ. Тухайлбал, тус сургуулийн гэрээт хуулийн зөвлөх Мягмарсүрэнгийн цалин олгосон боловч гэрээг дүгнээгүй олгосон, 2016 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 256 тоот төлбөрийн хүсэл­тээр 4000.0 мянган төг­рөгийг, гуравдугаар сар­ын 18-ны өдөр 386 тоот төлбөрийн хүсэлтээр 2000.0 мянган төгрөгийг “Хамтын хүчин чармайлт” хэвлэлийн клубт хэвлэл сурталчилгааны зардал, гуравдугаар сарын 1-ний өдөр 271 тоот төлбөрийн хүсэлтээр “Тэгш мандал трейд” ХХК-д 760.0 мянган төгрөгийн үйлчилгээний хөлс, тавдугаар сарын 18-ны өдөр 703 тоот  төл­бөрийн хүсэлтээр 1750.0 мянган төгрөгийн хөгжмийн үйлчилгээний хөлс, долдугаар сарын 5-ны өдөр гарааны ком­панид гэрээний дагуу 28111.5 мянган төг­рөг шилжүүлсэн. Дөрөв­дүгээр сард “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуул­ган-58” нэгдсэн хурал­даанд зориулж 3740894 төгрөг кассаас гаргасан боловч нийт 52596.2 мянган төгрөгийн гүй­цэт­гэлийн баримтгүй, тухайн ажлуудыг хийж гүйцэт­гэсэн нь тодорхойгүй гүйцэтгэлийн баримтууд байхгүй байсан зэргийг энд дурдаж болох юм.

Энэ мэтээр Г.Батбаатар захирлыг баалах зузаан гэгчийн баримт байдаг юм байна. Гэхдээ анхаарал татаж, хачирхал төрүүлж буй нэг асуудал бол Г.Батбаатар АШУҮИС-ийн захирлын суудалдаа тухалсаар л байгаа юм. Тэр нь түүний ард МАН-ын нэгэн том улстөрч байдаг гэх мэдээлэл ч гэх юм уу, яриа ч гэх юм уу зүйлтэй холбоотой гэдэг.

Уг нь Монгол даяар албан тушаалтны хариуц­лага гэх зүйл давалгаалж байхад, тэр нь Г.Батбаатар захирлыг тойроод өнгөрнө гэвэл бас л эмгэнэлтэй явдал болж хоцорч мэдэхээр байгаа юм.

З.Болд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих